ҮНЭ ХӨӨРӨГДСӨН ИРГЭНИЙГ 2 САЯ, ААН-ИЙГ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
2020-11-12

Ийм шийдвэрийг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчдийн төлөө газраас гаргасан байна. Улсын онцгой комиссоос 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний 01:30 цагаас 14-ний 23:59 цаг хүртэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон. Дээрхи тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд “Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх” албан шаардлагыг хүргүүлж, улсын байцаагч нар газар дээр хяналт, шалгалт хийж эхэлсэн тухай ШӨХТГ-ын дарга Бат-Эрдэнэ мэдээллээ.
Хөл хориог далимдуулан ашиг хонжоо олох зорилгоор зохиомол хомсдол бий болгож, үнэ хөөрөгдсөн иргэнийг хоёр сая, ААН-ийг 20 сая төгрөгөөр торгоно гэдгийг Бат-Эрдэнэ уг албан тоотоор анхааруулсан байна. Мөн үнэ хөөрөгдсөн ААН-үүдийн тухай мэдээллийг 115 дугаарт хандаж мэдээлэх боломжтой юм байна.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна