ӨГЛӨӨ НЬ 7000 ТӨГ БАЙСАН ХОНИНЫ МАХНЫ ҮНЭ ҮДЭЭС ХОЙШ 8000 ТӨГ БОЛЖ ӨСЛӨӨ

2020-11-13  

Амгалан зах. Өдрийн 16.00 цаг. Яг энэ зураг дээр байгаа шиг дүр төрх угтлаа. Үхрийн мах хамгийн түрүүнд дуусч, лангуу нь хоосорчээ.
 
  Адууны шинэ мах гаднаас орж ирсэн нь хүмүүсийг тийн хошууруулжээ. Хоёр долоо хоногийн өмнө адууны мах кг нь 7000 төгрөгөөс доош байсан. Тэгвэл өнөөдөр 8600( Найман мянга зургаан зуун) төг болжээ. Өглөө 7000( долоон мянган) төгрөгийн үнэтэй байсан хонины мах ч үдээс хойш 8000( найман мянган) төг болж, даруй 1000( мянган) төгрөгөөр буюу 12 хувь өссөнийг худалдан авагчид хэлж байна. Үнэ нь гэрлийн хурдаар өсөж байна. Үнийн хөөрөгдлийг гаргахгүй гэж хэлсэн Бат-Эрдэнэ дарга үүнд хариу өгөх байх гэж найдна.
  Өнөөдөр махгүй, гар хоосон буцлаа. Маргааш эртлэн Амгалан зах орно. Тэгвэл л үхрийн мах олдох бололтой. Үнийн асуудлыг Шударга Өрсөлдөөний Газрын дарга Бат-Эрдэнэ өөрийн биеэр Амгалан захад морилж
Учрыг нь олох болов уу?
( Баянзүрх дүүргийн Амгалан захаас сурвалжлав)
Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?