КАЛИФОРНИ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЬ НЭГ САЯЫГ ДАВСАН АНУ-ЫН ХОЁР ДАХЬ МУЖ УЛС БОЛОВ

2020-11-14  

Калифорни муж улс коронавирусээр халдварласан иргэдийнх нь тоо нэг саяыг давсан АНУ-ын хоёр дахь муж улс боллоо гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ. Халдварын тохиолдол нь нэг саяыг давсан АНУ-ын анхны муж улс бол Техас юм. Техаст 11 дүгээр сарын 11-нд энэ үзүүлэлт бүртгэгдсэн байна.

“The New York Times” сонинд мэдээлж буйгаар, хүн амд ногдох халдварын тоогоор Калифорни муж улс Бразил, Франц зэрэг орнуудыг ардаа орхижээ. Тус муж улсад шинэ коронавирусний халдвараар нас барсан 18 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ-д нас баралтын үзүүлэлт Нью Йорк, Техас муж улсуудад хамгийн өндөр байгаа аж.

Пүрэв гарагт АНУ-д халдварын 152 мянган шинэ тохиолдол илэрч дахин дээд үзүүлэлт тогтоосон байна. Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын нийт 10.5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 242 600 гаруй хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр  дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?