УХАНЬД ИМПОРТЫН ҮХРИЙН МАХНЫ СОРЬЦООС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2020-11-14  

 БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн нийслэл Ухань хотод үхрийн хөлдөөсөн махны гурван сорьцоос “COVID-19” халдвар илэрлээ гэж тус хотын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээллээ.

Бразилаас импортолсон 1006 хайрцаг бүхий 27 тонн бүтээгдэхүүн Хятадын зүүн нутгийн Циндао хотын гаальд наймдугаар сарын 7-нд ирж, Уханьд наймдугаар сарын 17-нд авчирсан бөгөөд зах зээлд нийлүүлээгүй байжээ. Ухань хотын эрх баригчид тэдгээр бүтээгдэхүүнийг битүүмжилж, холбогдох ажилтнуудыг тусгаарлан шинжилгээ авч, тухайн газрыг халдваргүйжүүлсэн байна.

Өнөө өглөөний байдлаар агуулахаас цуглуулсан 200 сорьц, тэнд ажилладаг 112 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Өмнө нь Уханийн эрх баригчид импортолсон хөлдөөсөн бүх хүнсний бүтээгдэхүүнд нарийвчилсан шалгалт хийхийг үүрэг болгосон байна. 

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?