ЗАСГИЙН ГАЗАР ХӨЛ ХОРИО СУНГАХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

2020-11-15  

Засгийн газар өнөөдөр 14.00 цагаас хуралдаж цаг үеийн нөхцөл байдалд авах арга хэмжээний  талаар шийдвэр гаргана. 

Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны үеэр эрдэмтэн, судлаачид ДЭМБ-ын зөвлөмжид үндэслэн хатуу хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ. УОК-ын хуралдаанаар одоо эл асуудлыг хэлэлцэж байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар, дээрх асуудлаар гаргасан УОК-ын шийдвэр болон бусад цаг үеийн асуудлаар холбогдох албаныхны мэдээлэл сонсож шийдвэр гаргах юм. 

Ташрамд дурдахад, Монгол Улсад дотоодод коронавирусний халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор энэ сарын 12-ны 06.00 цагаас 17-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы хатуу дэглэмд шилжээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний халдварын 428 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 328 хүн эдгэрээд байгаа юм.

Дотоодод коронавирусээр халдварласан нь батлагдсан тохиолдол нийслэлд ес, Сэлэнгэ аймагт гурав байна. ХӨСҮТ-д коронавируст халдвартай 95 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 20 нь хүндэвтэр, 73 нь хөнгөн оноштой байгааг ЭМЯ-наас өнөөдөр 11.00 цагт мэдээлсэн. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?