ЗАРИМ КАРАОКЕ, ЗОЧИД БУУДАЛ, ЦАЙНЫ ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭДИЙГ ЯАРАЛТАЙ ХОЛБОО БАРИХЫГ ХҮСЭВ

2020-11-15  

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр зарим халдвар тээгчийн явсан зам, чиглэл нэмэгдсэн талаар мэдээлэл өгч, нэр бүхий үйлчилгээний газраар үйлчлүүлсэн иргэдийг ЭМЯ-нд хандахыг хүслээ.

  • СБД-ийн 8-р хорооны "Говьсайхан" гэх караокед 2020.11.09-ний 17:00-20:00 цагт байсан хүмүүс /Тус караокег хаатал үйлчлүүлсэн бүх хүн/
  • Мөн "Топаз" зочид буудал
  • СБД-ийн 8-р хорооны "Өгөөж-1" цайны газар 12:00-14:00 цагийн хооронд байсан хүмүүс

ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар руу холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна.

Коронавирусийн халдвар авсан иргэдийн дотроос эдгээр үйлчилгээний газруудаар үйлчлүүлсэн нь тодорхой болсон байна. Тиймээс тухайн өдөр дээрх газруудаар үйлчлүүлсэн иргэдийг холбогдох мэргэжлийн газарт хандахыг зөвлөж байгаа юм.

Анх батлагдсан тохиолдол гарснаас хойш хөл хориог 5 хоногоор тогтоосон. Халдварыг улсын хэмжээний дэгдэлт болгохгүйн тулд зорьж ажиллаж байгаа. Гэтэл миний хэлсэн шалтгаануудын улмаас хөл хориог сунгах шаардлага гарч болзошгүй байгааг ард иргэд минь ойлгоорой" гэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?