Хорио цээрийг ашиглан ашиг хонжоо олж байсан цахим сүлжээг эхнээс нь тас цохисон байна. Цахим орчинд покерийн тэмцээн зохион байгуулж байсан 8 сүлжээг илрүүлж, тус тоглолтыг зохион байгуулсан Гантулга, Баянмөнх, Болдхуяг нарын таван залууд Зөрчлийн хуулийн дагуу тус бүртэй нь 100'000( нэг зуун мянган ) төгрөгийн торгууль ногдуулсан байна. Эдгээр залуус нь 1997 онд төрсөн дөнгөж 20 гаруй насны залуус байжээ. Цаашид тоглолтыг зохион байгуулсан болон тоглолтод оролцсон тоглогч бүрийг Зөрчлийн хуулиар шийтгэх юм байна. Түүнээс гадна архи, дарс худалдаалахыг хориглосон Хорио цээрийн шийдвэрийг зөрчин Цахим орчинд архи, дарс, согтууруулах ундааны хүргэлтийн бизнес хийж, хууль зөрчсөн 88 тохиолдлыг таслан зогсоосон байна. Мөн энэ бизнест үйлчилж байсан 7 авто тээврийн хэрэгслийг саатуулсан байна. Түүний зэрэгцээ худал мэдээлэл тараасан 39 зөрчлийг илрүүлж, холбогдох этгээдэд 500'000( таван зуун мянган) төгрөгийн торгууль оногдуулсан байна. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Баатархүү мэдээллээ.
Д.БАТЖАРГАЛ