ИРГЭДИЙГ БУХИМДУУЛСАН, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ АЛДАГДУУЛСАН ШИЙДВЭРЭЭС СУРГАМЖ АВЦГАА!!

2020-11-17  

Хорио цээрийн дэглэмийн үед Улс , Нийслэл, Аймгийн Онцгой Байдлын Газраас гаргаж буй шийдвэр нь маш оновчтой, амьдралд нийцсэн, тухайн хөрсөн дээр буусан байх ёстой. Ёстой монгол түмний хэлж заншсанаар долоо хэмжиж байж нэг огтолсон байх учиртай. Шийдвэрээ ингэж гаргах ёстой гэж ард иргэд үзэж, санаа бодлоо илэрхийлж байна. Аливаа шийдвэр нь Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн, мөрдөж буй хэм хэмжээг алдагдуулсан , зохицуулалт дутуу, хөнгөн хуумгай шийдвэр байж болохгүй гэж нийслэлийн иргэн, математикийн багш А.Булган өөрийн фэйсбүүкээр дамжуулан шийдвэр гаргагчдад санууллаа. - Эхлээд маханд, дараа унаа машины Тусгай зөвшөөрөлд ард иргэдийг дугаарлуулж, Онц Байдлын хууль болон Хөл хорионы дэглэмийг алдагдуулсан. Гаргасан шийдвэр нь ийм үр дагавар давуулж болохгүй гэж тэр нэмж тодотгосон байна. Гаргасан шийдвэрээ цуцлах биш. Шийдвэр гаргахаасаа өмнө эерэг, сөрөг үр дагаврыг тооцох ёстой. Аль болох ард иргэдийг олноор нь дугаарлуулах, бөөгнөрүүлэхээс сэргийлэх ёстой. Онцгой байдал, хөл хориог сунгаж байгаагаас харвал нөхцөл байдал тийм ч хөнгөн биш бололтой. Эмнэлгийн ор, үйлчилгээ, амьсгалын аппаратанд илүү анхаараасай гэж хүсэж байна. Онцгой нөхцөлд, онцгой шийдвэр л гаргах л ёстой. Эргэж буцсан, дутуу бодож тооцсон, олныг бухимдуулсан, дугаарлуулсан, хөл хорионы дэглэмийг зөрчихөд нөлөөлсөн шийдвэр гаргахгүй байх нь зөв гэдгийг нөөцийн мах, унаа машины тусгай зөвшөөрлийн шийдвэрээс сургамж авсан гэж найдаж байна гэж Булган багш бодлоосоо хуваалцжээ.

Хангарьд ордны үүд ийм хөл ихтэй байсныг энэхүү фото өгүүлнэ. Унаа машиндаа тусгай зөвшөөрөл олгож буйн сургаар иргэд олноор цугласан нь хорио цээрийн дэглэмийг алдагдуулсан явдал болсон.

 

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?