УОК: МАРГААШНААС АЖ АХУЙН НЭГЖИЙН НИЙТ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ 10-15 ХУВЬ НЬ АЖИЛЛАНА

2020-11-17  

УОК-ын 22.00 цагийн хуралдаанаар маргаашнаас үйлдвэр, шаардлагатай аж ахуйн нэгжийн нийт ажиллах хүчний 10-15 хувь нь ажиллана хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэх шийдвэрийг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэжээ. Төрийн болон хүнс үйлдвэрлэл, түгээлт, эрчим хүч гэх мэт чиглэлийн ААН-үүдийн албан хаагчид ажлын үнэмлэхээс гадна ээлжийн ажилтан гэсэн үнэмлэхийг байгууллагаасаа авч, биедээ авч явах шаардлагатай. 

Нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.00-10.00 цагт явуулна. Орой 17.00-19.00 цагт явуулна. Бусад үед явган зорчигч болон бусад авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсооно.

Хатуу хөт хорионд шилжүүлснээр өдөрт 16-17 мянган авто машин явна гэж тооцоолсон боловч өнөөдрийн байдлаар өдөрт 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцлоо.

Ингэж нягтрал үүсэх нь сөрөг үр дагавар ихтэй. Бууруулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?