НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦАГИЙГ БАГАСГАЖ, ХУВИЙН УНАА БОЛОН ЗОРЧИГЧДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХУМИЛАА

2020-11-18  

 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгосон шийдвэрийг УОК гаргалаа. Тэгснээр өглөөний 07.00-10.00, оройны 17.00-20.00 цагийн хооронд нийтийн тээврийг явуулахаар болж, цагийг багасгалаа. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм байна. Хүнсний бараа ыг бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалтын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг аль болох шөнийн цагаар ажлаа явуулдаг байхаар зохицуулалт хийх юм.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчдын 10-15 хувь нь ажлын байрандаа ажиллах хязгаар тогтоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг цахимаар ажлаа явуулах шаардлага тавьж эхэллээ. Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлаж байж тархалтыг хумьж чаддаг олон улсын жишгийн дагуу хөл хориог ийнхүү чангатгаж буйг Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?