ИПОТЕК, ББСБ-ЫН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ХУГАЦААГ СУНГАНА

2020-11-18  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хойшлуулахыг Монголбанк, СЗХ-нд чиглэл болголоо. 

Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авахыг даалгасан юм. 

Мөн хуралдаанаар ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ, нэмсэн хүү, торгууль, алданги ногдуулах зэргээр зээлдэгчид дарамт учруулахгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах зохицуулалтыг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэхийг үүрэг болгов.

Эх сурвалж: montsame.mn

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?