ИРГЭДИЙН МАХ ХУДАЛДАН АВАЛТ БУУРЧЭЭ

2020-11-18  

Аймгийн Малчдын захаас бэлтгэлээ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн энэ үед иргэдийн мах худалдан авалт буурсан талаар махны худалдаачид хэлж байна.

Учир нь хөл хорионы хатуу дэглэм тогтоосон учир тэр бүр гадуур гарах нь багассантай холбоотой. Мөн иргэдийн идэш идэх цаг болсноос бага багаар мах худалдаж авч байна гэж үзэж байгаа юм.

Аймгийн малчдын зах дээр махны үнэ тогтвортой байна гэлээ. Малчид махны нийлүүлэлтийг тогтмол хийж байгаа. Тиймээс махны үнэ цаашид өсөхгүй, зохиомол хомстол ч үүсэхгүй гэдгийг махны худалдаачид хэлж байна.

Малчдын зах дээр:

Үхрийн мах ястай – 7500, ясгүй- 8500

Адууны мах ястай -7000, ясгүй -7500

Хонины мах -7500

Ямааны мах – 7000 төгрөгөөр худалдаж байна.

Махны худалдаачид Мэргэжлийн хяналтын газрын зааврын дагуу ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа ба аймгийн Онцгой комиссоос МХГ-т махны үнийг тогтвортой байлгах талаар тогтмол хяналт хийж, нэг байцаагчаа ажиллуулахыг чиглэл болгосон юм.

Эх сурвалж: Архангай /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?