ДОЛООН СУМАНД ЦАСАН ШУУРГА АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

2020-11-18  

Тус аймгийн нийт нутгаар 11 дүгээр сарын 17-ны оройн 20 цагаас эхлэн цас орж шуурсан бөгөөд одоо ч үргэлжилж байна. 18-ны өглөөний 06 цаг 30 минутаас салхины хүч нэмэгдэж, улмаар долоон суманд цасан шуурга аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээд байгаа аж.

Тодруулбал, Баруун-Урт, Халзан, Уулбаян, Сүхбаатар, Асгат, Дарьганга, Баяндэлгэр суманд цасан шуурга аюулт хэмжээнд хүрч, салхины хурд 10 м/с хүрээд байна. Өнөө оройдоо дахин салхины хурд нэмэгдэж, 12-14 м/с хүрнэ гэж  аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Цасан шуурга 19-ний 14 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Харин 11 дүгээр сарын 20-ноос нийт нутгаар хүйтний эрч чангарч 7-8 градусаар нэмэгдэнэ. Өдөртөө 7-12 градус, шөнөдөө 13-19 градус хүрч хүйтэрнэ гэв. 

Эх сурвалж: Сүхбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?