ХОТЫН ДАРГЫГ АМРААХ АСУУДЛААР ИРГЭД ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

2020-11-18  

Тодорхой асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, хүмүүсээс гарын үсэг цуглуулдаг change.org сайтад нэг иргэн "Хотын дарга Д​.​Сумъяабазарыг ажлаас нь чөлөөлж амраацгаая" гэх хөдөлгөөнийг эхлүүлж, гарын үсэг цуглуулж байна. Ингэхдээ тайлбар хэсэгт нь:

"УИХ-ын гишүүний ажлаасаа сайн дураар татгалзан Хотын дарга болсон Долгорсүрэн овогтой Сумъяабазар нь сүүлийн хэд хоног унтаж амарч чадалгүй уур уцаар ихтэй байна. Бидний төлөө биш бидний өмнөөс ажиллаад байгаа тул цар тахлын улмаас нойр хоолгүй ажиллаж байгаадаа уурлаад байгаа учир амралтыг нь өгөөд ажлаас нь чөлөөлөх хүсэлтэй байна. Бидний хүсэлтээр ажиллаж ядарч их уурлаж уцаарлаж байх шиг байна. Тийм учир Хотын дарга Д.Сумъяабазар та ажлаа өгөөд сайхан амарна уу" гэж бичжээ.

Сануулбал, өчигдөр Улсын онцгой комиссын мэдээллийн үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Би нойр хоолоо хасан байж энэ олон хүмүүсийг удирдаж байна” гэж мэдэгдсэн нь иргэдийг бухимдуулсан юм. 

Хэрэв та уг хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл энэ холбоосоор хандах боломжтой.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?