А.АМБАСЭЛМАА: УЛААНБААТАР ХОТ БОЛОН ОРОН НУТГУУДАД ГАРСАН ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НИЙТДЭЭ 72 БОЛЛОО

2020-11-19  

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 1,390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатар хот болон таван аймагт халдвар бүртгэгдэж, голомтлон гарч байна.
  • Улаанбаатарт 18
  • Сэлэнгэ аймагт 28
  • Орхон аймагт 13
  • Дархан-Уул аймагт 11
  • Дорноговь аймагт 1
  • Говьсүмбэр аймагт 1

Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтлуудын дундаас 4 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна.

Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо.

Алтанбулагаар энэ сарын 16-нд орж ирсэн 30 жолоочид давтан шинжилгээ хийхэд 7-оос нь халдвар илэрсэн.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329 байгаа бол ХӨСҮТ-д 169 иAргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна" гэдгийг хэллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?