"ШАРГАЛЖУУТ" РАШААН СУВИЛАЛ БАЯНХОНГОР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ 20 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ

2020-11-20  

Дэлхий нийтийг түгшээсэн короновирус "ковид-19" цар тахалаас Хонгор нутгийнхаа ард иргэдээ хамгаалахын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж буй Баянхонгор аймгийн Онцгой комисст "Шаргалжуут" рашаан сувилал 20 ( хорин) сая төгрөгийн хандив өргөлөө.

Хамгийн чухал нь ард иргэдийн эрүүл мэнд, энх тунх амьдрал. Нийгмийн энэхүү хариуцлагатай үйлсийн төлөө Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид, Онцгой комиссийн дарга, удирдлага, түүний бие бүрэлдэхүүн, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагынхан өдөр, шөнийг ялгалгүй, нойр, хоолоо хугаслан, чин сэтгэлээсээ ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хичээж зүтгэж буйг харж байна. Харж суух нь хангалтгүй. Тиймээс хонгор нутгийнхаа ард иргэдээ коронавирусаас хамгаалж, сэргийлж буй зөв гэгээн үйл ажиллагааг дэмжиж, урам зоригийг нь хөгжөөн бадраах зорилгоор "Шаргалжуут " рашаан сувилал 20,000,000 ( хорин сая) төгрөгийг Баянхонгор аймгийн Онцгой комисст хандивлаж байна гэж "Шаргалзуут" рашаан сувиллын захирал Б.Түмэндэмбэрэл хандив өргөхдөө хэллээ.

Хүнд цаг үед л яс чанар мэдрэгдэж, нөхөрлөл танигддаг. " Шаргалзуут" рашаан сувилал бол яах аргагүй л хонгорчуудаа гэсэн сэтгэлтэй, давхар нийгмийн өндөр хариуцлагатай компани юм. Аймаг орон, ард иргэдэд тулгарсан энэхүү аймшигт ковидыг даван туулахад санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн "Шаргалжуут"рашаан сувиллын хамт олон, тэр дундаа захирал Б.Түмэндэмбэрэл танд чин сэтгэлээсээ талархаж буйгаа Баянхонгорчуудынхаа нэрийн өмнөөс илэрхийлье. "Шаргалзуут" рашаан сувилал ард иргэдийн эрүүл мэндийн төлөө үйлчилгээ үзүүлж ирснийг бид мэднэ. Аймгийн шилдэг татвар төлөгч "Шаргалзуут" рашаан сувилал энэ хүн цаг үед ч гараа сунгаж, нийгмийн өндөр хариуцлагатай компани болохоо харууллаа. Та бүхэнд туйлаас талархлаа. Төр, хувийн хэвшил хамтдаа нэг зүгт харж байж л амжилтад хүрнэ. Бидний хамтын ажиллагаа улам нягтална гэдэгт итгэлтэй байна гэж Баянхонгор аймгийн Онцгой комиссын дарга хариу талархал илэрхийлэхдээ онцоллоо

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?