ФРАНЦАД КОРОНАВИРУСИЙН УЛМААС МЯНГА ГАРУЙ УСНЫ БУЛГЫГ УСТГАНА

2020-11-24  

 Францад усны булгууд “COVID-19”-өөр өвчилсөн анхны голомт илэрсэнтэй холбоотойгоор мянга гаруй ийм амьтныг устгахаар болсон тухай тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.

Францад усны булга үржүүлдэг дөрвөн ферм байдаг. Үүний нэгд нь вирус илрээгүй гэж тус яамнаас мэдээлэв. Үлдсэн хоёрт нь шинжилгээ судалгаа хийж байгаа бөгөөд үр дүн нь ирэх долоо хоногт тодорхой болох аж.

Усны булга үржүүлэх фермд халдвар тархсан тохиолдол өмнө нь Дани улсад бүртгэгдсэн юм. Мутацид орсон коронавирус энэ амьтнаас хүнд халдах эрсдэлтэй байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчид үржүүлгийн фермүүдийн 15 сая гаруй булгыг бүгдийг нь устгах шийдвэр гаргасан билээ.  

Эх сурвалж: ПАРИС. /AFP/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?