СӨҮЛД ХАЛДВАРТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ ЭНЭ ОНЫГ ДУУСТАЛ ЧАНГАТГАНА

2020-11-24  

БНСУ-ын нийслэл Сөүл хотод “COVID-19” халдварын эсрэг арга хэмжээнүүдийг чангатгаж, шөнийн цагаар нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлах, 10-аас олон хүн нэг дор цуглахыг хориглох зэрэг шийдвэрийг энэ оныг дуустал хэрэгжүүлнэ гэж тус хотын засаг захиргаа өнөөдөр мэдээллээ.

Сөүл болон тус хотын эргэн тойрны бүсэд халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан мягмар гаргаас дээрх шийдвэрүүд хэрэгжиж эхэлнэ. Мөн тус бүсэд зайнаас харилцах дүрэм журмын хоёр дахь түвшин буюу таван шатлалт арга хэмжээний гуравдугаар түвшнийг даваа гаргийн шөнө дундаас тогтоохоор болжээ.

Сөүл хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Сё Жен Хюпийн цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснээр, асрамжийн газар, зоогийн газар гэх мэт 10 гол байгууламжид зайнаас харилцах илүү хатуу дүрмийг мөрдөхийг шаардах ажээ. 

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?