ЯМАР ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УХААЛАГ ГАР УТАСНААСАА САЛАХГҮЙ БАЙНА ВЭ?

2020-11-24  

Ухаалаг гар утас хэрэглэгчид дунджаар амьдралынхаа 8.74 жилийг утсаа үзэж өнгөрүүлдэг болохыг Америкийн “WhistleOut” компанийн судалгаа харуулжээ.

Америкийн 1000 гаруй иргэний дунд явуулсан судалгаанаас үзвэл, милениалууд /1982-1996 онд төрсөн/ өдрийн туж хамгийн их хугацааг буюу чөлөөт цагийнхаа 23.1 хувийг буюу дунджаар 3.7 цагийг гар утсандаа зарцуулдаг байна. Хоёрдугаарт, 3 орчим цаг утаснаасаа огт салдаггүй X үеийн төлөөлөгчид /1965-1980 онд төрсөн/ оржээ. Гуравдугаарт, их төрөлтийн үеийнхэн /1946-1964/ бичигдсэн байна. Энэ үеийн төлөөлөгчид чөлөөт цагийнхаа 9.9 хувийг буюу 2.5-аас илүүгүй цагийг ухаалаг утсаа “маажиж” өнгөрүүлдэг байна. 

Ухаалаг гар утаснаас огт салдаггүй хүмүүсийн ихэнх нь технологийн салбарт ажилладаг болохыг судалгаанд тэмдэглэжээ.

Эх сурвалж: КИЕВ. /Ukrinform/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?