ЭМЯ, ХӨСҮТ ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГООР СУНГАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

2020-11-25  

  Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногийн сүүлээр шийднэ хэмээн мэдэгдсэн.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар хэлэхдээ:

“Дотоодын халдвар голомтолсон хэлбэрээр үргэлжилж байна. Улаанбаатар хотод хоёр голомтоос эх үүсвэртэй тохиолдол илэрсээр байна. Цаашид 12 дугаар сарын нэгнээс хойш хөл хорио хэрхэх нь халдвар хэрхэн тархаж буйгаас шалтгаална. Яг одоогоор шийд гаргахад эрт байна. Шинэ голомтууд нэмж бүртгэгдэхгүй байвал хөл хориог дөрвөн үе шаттай авна”.

Маргааш Улсын Онцгой комиссын хуралдаантай. Тус хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг шийдвэрлэх аж. Бидэнд ирсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн зүгээс хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ. ЭМЯ уг саналыг нь дэмжин харин Сангийн яам уг саналыг дэмжихгүй байгаа аж. УОК-ын гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажуулна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?