ХОНИНЫ МАХНЫ ҮНИЙГ НЭМЖ ЗАРСАН "GOOD PRICE" ДЭЛГҮҮРИЙГ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО

2020-11-25  

  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сан болон Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул маркет”-д үхрийн мах 15500, хонины ястай мах 12000, адууны мах 11000 төгрөгөөр худалдаалж байсан тул тус худалдааны төвийн махны лангуу түрээслэгч С.Гансүх, С.Энхжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2,000,000₮-ийн торгууль оногдуулжээ.

Мөн “Good price” дэлгүүрт шалгалт хийхэд хонины ястай махыг 10500, үхрийн цул махыг 16000 төгрөгөөр худалдаалж байж.

Иймд ШӨХТГ-ын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?