Н.АЛТАНХУЯГ: ГИШҮҮДЭЭ ЖОНХУУ ЦАРАЙЛСАН ҮХЭЭНЦ БАЙДЛАА БОЛЬ..

2020-11-25  

Нөгөө л хэдэн гишүүн асууж, нөгөө л хэд , нөгөөдөхөө л хариулж байна. Асуудлыг жаахан шуурхайлмаар байна. Болдоггүй юм уу. Мах, автобусанд чихэлдсэн.. энэ асуудлыг чинь долоо хоногийн ярьсан шүү дээ.

Газар газарт түгжигдсэн хүмүүсээ яах юм бэ? гэж долоо хоног асуулаа. Юу хариулав. Судалж байна гэж Онцгой байдлын Газар хариулах юм. Ингэж судлах юм бол 14 хоног тэдгээр хүмүүсийг яах гэж түгжиж, чирэгдүүлж байгаа юм бэ? Энэ хугацаа бол судалгаагаа хийж дуусах хангалттай хугацаа.

Түр хороо, Баттөмөр гишүүн Та ажлаа хий л дээ. Чадахгүй бол чаддаг хүмүүст нь байраа тавьж өг. Жонхуу царайлсан, үхээнц дорой байдлаа боль л доо, гишүүд ээ.

Цаана чинь ард иргэдийн дунд түм буман шийдвэрлэх асуудал байна. Тэгэхээр ийм ажлыг удирдаж байсан туршлагатай хүний хувьд хоёр асуудалд анхааръя.

Эхнийх нь эдийн засаг. Энэ цусны эргэлт нь зогсож буй олон зуун аж ахуйн нэгжээ яах юм бэ?

Хоёрдугаарт, Оношилгоо, шинжилгээний асуудал. Энэ талаар Содбаатар гишүүн, Мөнхсайхан сайдаас асуугаад нэмэр алга. Тэгэхээр горимын санал дэвшүүлье. Мэргэжлийн хүмүүсийг нь дуудаж уулзаач , Баттөмөр гишүүн ээ, ажлын хэсэг ээ! Оношлуур бол надад эргэлзээ төрүүлдэг. Тэгэж байж бүгдээрээ нэг зүгт харцгаая. Түр хорооны дарга гишүүд бусдын үгийг дамжуулагч байхаа боль. Жаахан ажил хэрэгч байя л даа. Цаана чинь шийдвэрлэхийг хүлээж буй түмэн асуудал овоорсон байна.

УИХ-ын чуулганд Алтанхуягийн хэлсэн үгнээс.

Н.Алтанхуяг маш их бухимдав
Аюулгүй байдлын хорооны дарга Баттөмөр Түр хороог удирдаж буй гэдгийг мэдлээ.
Э.САНАА
 
 
 
 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?