НИЙТИЙН ТЭЭВЭР, ХУВИЙН УНААГААР ЗОРЧИХ УОК-ЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН ШИЙДВЭР

2020-11-25  

- Нийтийн тээврийг энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд үйлчилгээнд явуулах шийдвэр гарсан. Үүнийг хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж ойлгож болохгүй. Цар тахлыг бүрэн хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Одоогоор энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна.

- Мөн зайлшгүй ажиллах болон эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүс хувийн машинаар явуулах, хүнсний түгээлтийн бүртгэлтэй 5000 гаруй машиныг 07:00-17:00 цагийн хооронд явуулна гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

- Нийтийн тээврээр өдөрт 5 мянган хүн энэ өдрүүдэд үйлчлүүлж байсан. 50 мянга гаруй иргэнд үйлчлэх шаардлага байгаа нь судалгаагаар тогтсон тул ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн нөхцөлд орууллаа гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нэмж тодотголоо.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?