Д.СУМЪАБАЗАР: ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛАХ ТООЦООЛОЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2020-11-26  

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Ирэх мягмар гараг хүртэл тогтоосон хөл хориог сулруулах тооцоолол дээр нийслэлийн зүгээс ажиллаж байгаа болохыг хэлжээ.

Тэрбээр өчигдөр Баянзүрх дүүрэг дэх Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш түгээх цэгт очиж ажилжээ. Ингэснээр “Өдрийн орлогоор амьдардаг дугуй засварын газар ажиллуулдаг, жижиг оёдлын цех ажиллуулдаг, такси үйлчилгээ эрхэлдэг гэх зэрэг олон хүний аж амьдрал зохицуулалттай холбоотой хязгаарлалтад ороод байна. Өдрийн орлогыг дэмжих үүднээс ямар байдалтай, ямар зохицуулалтаар хөл хорионы дэглэмийг сулруулах вэ гэсэн тооцоолол хийж байна. Гарцаагүй дэмжих ёстой хүнсний талонд хамруулах ажлыг хийхээр ажиллаж байна” гэсэн юм.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, зорчигчдыг зай бариулах, нийтийн тээврийн хоорондын хугацааг ойртуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхтэй холбоотой өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлт, хэрэгжилтээ шалгажээ.

Ингэхдээ арванхоёрдугаар сарын 1-нээс хойш нийтийн тээврийг ямар зохицуулалтаар явуулах асуудлыг судлаач эрдэмтдийн тооцоо судалгаа болон иргэдийн санал дээр үндэслэж, УОК-т танилцуулна гэсэн байр суурьтай байна гэдгээ хэлсэн юм. Мөн иргэдийг цагдаж, хөл хорихоос илүүтэй нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь чухал гэдгийг онцолжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?