АНУ ШИНЖААНААС ХӨВӨН БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХЫГ ХОРИГЛОЖЭЭ

2020-12-03  

АНУ БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан Уйгарын өөртөө засах орноос хөвөн болон хөвөн даавуун бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ.

Шинжаан Уйгарт хүний эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаагийн улмаас ийм шийдвэр гаргасан тухай АНУ-ын Гааль, хилийн албаны цахим хуудаст мэдэгдсэн байна.  

Шинжаанд үйлдвэрлэсэн хөвөн, хөвөн даавуун бүтээгдэхүүнийг тээвэрлэн манай улсад ирсэн ачааг аль ч тохиолдолд АНУ-ын гаалийн алба хураан авна гэж хэвлэлийн алба мэдээлсэн байна. Иргэдийг тэр дундаа хоригдлуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдлуудын тухай мэдээлэл дээр үндэслэн ийм шийдвэр гаргажээ.

Хятад улс дэлхийн нийт хөвөнгийн 20 орчим хувийг хангадаг бөгөөд үүний дийлэнх хэсгийг Шинжаанд үйлдвэрлэдэг байна. Шинжаан Уйгарын өөртөө засах оронд исламын шашинт үндэстний цөөнх уйгурчууд амьдардаг билээ.  

 

 Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?