ЯПОНД ОЛОН МЯНГАН ТАХИАГ УСТГАНА

2020-12-07  

Японы баруун Хирошима мужид шувууны томуу дэгдсэнтэй холбоотойгоор 134 мянган тахиаг устгахаар болжээ. Халдварын голомт үүссэн тохиолдол Хирошима мужийн Михара хотын нэгэн шувууны аж ахуйд бүртгэгдсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аж ахуйд 11 тахиа үхсэнийг мэргэжилтнүүд шувууны томуу дэгдсэнтэй холбон тайлбарлажээ.

Тийнхүү орон нутгийн эрх баригчид тахиануудыг устгах хэд хэдэн арга хэмжээ авч, бүс нутагт эрүүл ахуйн хяналт тавихыг үүрэг болгов. Хирошима мужид шувууны томуу дэгдсэн нь 2004 оноос хойших анхны тохиолдол болж байна. Өмнө нь Кагава, Миязаки, Нара, Фукуока, Хёго мужид халдварын голомт илэрч байсан бөгөөд энэ үеэр нийт 2 сая гаруй тахиаг устгалд оруулсан юм. 

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?