ХАНТЕР БАЙДЕНЫГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА

2020-12-10  

 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены хүү Хантер Байденыг Холбооны прокурорын газар татвартай холбоотой асуудлаар шалгаж байна.

“Энэ асуудалд би тун нухацтай хандаж байгаа. Би хууль ёсны дагуу татварын мэргэшсэн зөвлөхүүдийн тусламжтайгаар ажил үүргээ гүйцэтгэсэн. Асуудлыг мэргэжлийн түвшинд, бодитоор авч хэлэлцэх нь энэ бүхнийг батлан харуулна гэдэгт итгэлтэй байна” гэж бага Байден мэдэгджээ.

Харин түүний эцэг Жозеф Байден мэдэгдэхдээ, Хантер ноцтой сорилтуудтай тулгарч, хувийн дайралтад өртсөн хэдий ч сүүлийн саруудад улам хүчтэй, зоригтой болж байгаа гэжээ. 

Fox News” телевизийн мэдээлснээр, Хантер Байденыг Делавар муж улсад 2018 оноос мөрдөн шалгаж эхэлжээ. Энэ мөрдөн шалгах ажиллагаа нь Жозеф Байден авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй тухай одоогийн Ерөнхийлөгч Д.Трампын өмнө нь мэдэгдсэнтэй холбоогүй аж.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?