ТУРК УЛС ОРОСЫН ВАКЦИНААС ТАТГАЛЗЖЭЭ

2020-12-10  

 Турк улс “COVID-19”-ийн эсрэг Оросын вакциныг худалдаж авахаас татгалзсан тухай тус улсын телевизийн “Haberturk” суваг мэдээлэв.

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттина Кожагийн хэлснээр, тус яам Оросын вакциныг лабораторийн практикт тохиромжгүй гэж үзсэн байна. “Асуудлын гол нь Оросын вакцин GLP /Good laboratory practice/ буюу Лабораторийн зохистой дадлын шаардлагад нийцэхгүй байгаа юм. Тиймээс бид татгалзсан” гэж Кожа мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Турк “Sputnik V” вакциныг нь худалдаж авахаас татгалзсантай холбогдуулан тайлбар хийхдээ, Оросын вакцин аюулгүй, үр дүнтэй болохыг туршилтуудынх нь үр дүн нотолж байгаа бөгөөд цар тахалтай тэмцэхэд гарцаагүй чухал үүрэг гүйцэтгэнэ гэж  мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: МОСКВА. /Sputnik/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?