СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН НАРЫН БНХАУ-ЫН НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХИЛ ХЯЗГААРЫН ТҮҮХ, ГАЗАР ЗҮЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭ

2020-12-11  

Соёлын сайд С.Чулуун нь Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа буюу 2012 онд БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй нэгэн гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээгээр Монгол Улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буй 1725-1911 оныг хүртэлх 200 орчим жилийг хамрах М1 данс: “Хүрээ сайдын хөмрөг”-ийн асар их архивын материалыг өнгөтөөр сканердаж, үнэгүй шилжүүлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ, хэвлэлээр цуварч байна. Гэрээнд Монголын талаас С.Чулуунтай хамт гарын үсэг зурсан Д.Өлзийбаатар нь тухайн үед Архивын Ерөнхий газрын даргын хариуцлагатай албыг хашиж байжээ.

Гэрээгээр Улсын Архивын сан хөмрөг дэх Хүрээ сайдын баримтын бүх дансыг  640,000 нүүр бүхий 2,489 нэгж баримтыг Хятадын талд өгч, 500 нүүр бүхий 1,280 орчим боть ном болгож хэвлэхээр төлөвлөжээ. Монголын Архивын дурдсан хөмрөгийн сканердсан эхийн зохиогчийн эрхийн тухайд “Монгол, хятад хоёр тал нь зохиогчийн эрхийг тэгш эдэлнэ” хэмээн тохирч эхний 20 ботийг хэвлээд байгаа аж. Уг ном Хятадад цахим худалдааны олон сүлжээгээр 2,700$ зарагдаж байна.

Эрдэмтэн судлаачид, эх түүхээ эрхэмлэдэг иргэд уг асуудлыг шалгаж, гарын үсэг зурсан нэр бүхий хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна. 

Соёлын сайд С.Чулуун, Архивын Ерөнхий газрын дарга асан Д.Өлзийбаатар нарын зурсан гэрээний хуулбарыг та бүхэнд танилцуулж байна.

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?