ЦАР ТАХЛААР БАЯЖСАН ИНДОНЕЗИЙН САЙДЫН ГЭРЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН МӨНГӨ ИЛРҮҮЛЖЭЭ

2020-12-11  

Коронавриусийн цар тахалд нэрвэгдсэн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан Индонезийн нийгмийн хамгааллын сайдад авлигын хэрэг үүсгэжээ. Сайд Жулиари Батубара хүнс үйлдвэрлэгчдээс их хэмжээний авлига авсанд сэжиглэгдэж байна.

Бямба гарагт Индонезийн авлигатай тэмцэх албаныхан сайдын гэрт нэгжлэг хийх үеэрээ цүнх, саванд хадгалсан 14.5 тэрбум рупи ($1 сая орчим) бэлнээр илрүүлж, дөрвөн хүнийг баривчилжээ. Сайд Батубара өөрөө Ням гарагт авлига авснаа хүлээсэн байна.

“Бэлэн мөнгийг долоон цүнх, гурван үүргэвч, хэд хэдэн дугтуйнд хадгалж байсныг илрүүлсэн” гэж Индонезийн авлигатай тэмцэх газрын тэргүүн Фирли Бахури хэвлэлийн хурлын үеэрээ мэдээлэлжээ.

Хэрвээ сайдын буруутайг шүүхээр тогтоовол нэг тэрбум рупигийн торгууль хүлээж, 20 хүртэл жил шоронд хоригдох ял авах юм.

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр засгийн газрын сайд нартаа авлигаас хол байхыг сайтар анхааруулж, илэрсэр тохиолдолд өмгөөлж, хамгаалахгүй гэдгээ мэдэгджээ.

Аялал жуулчлалын салбараас хамааралтай Индонези улс коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн гүн хямралд ороод байгаа. Нийгмийн шаардлагатай бүлгийг хүнсээр хангах хөтөлбөрийг тус улсын засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн юм. Нийтдээ 3.5 сая хүн эдийн засгийн хямралын улмаас ажлын байраа алдах тооцоотой байгааг Индонезийн эрх баригчид саяхан мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?