2018 ОНООС ХЯТАДУУД МОНГОЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН СИСТЕМИЙГ ХАКЕРДАЖ БАЙЖЭЭ

2020-12-11  

ESET компанийн судлаачид Монголд түгээмэл хэрэглэгддэг Able Desktop програмыг урт хугацаанд хакердаж байсныг илрүүлжээ. Энэ програмыг манай улсын 430 төрийн байгууллага, агентлаг өөр хоорондоо холбогдон өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулдаг. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Архивын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар гэх мэт.

Дэлгэрэнгүй: web.able.mn

Халдлага үйлдсэн этгээдүүд системд зохиомол ачаалал үүсгэхийн тулд хоёр өөр installer, мөн системийн шинэчлэлтийг ашигласан байна. Энэ үйл явц 2018 оны 5-р сараас эхэлж, 2020 оны 6-р сараас хойш програм доголдож эхэлжээ.

decoded.avast.io сайтад нийтлэгдсэнээр энэ зун Монголын Засгийн газрын агентлагууд болон Үндэсний Дата төвийг чиглэсэн кибер халдлагыг эхлүүлсэн. Ингэхдээ сүлжээнд удаан хугацаагаар хууль бус нэвтэрчээ. Энэхүү халдлага нь маш нарийн судалж сонгосны үндсэн дээр довтолгооны гол бай нь ихэвчлэн томоохон аж ахуйн нэгжүүд эсвэл төрийн байгууллагууд байдаг. Халдлагын үр дагавар нь:

  • Оюуны өмчийн хулгай (патент)
  • Хувь хүний нууц мэдээлэл (ажилтан болон хэрэглэгчийн хувийн мэдээлэл)
  • Байгууллагын чухал дэд бүтцийг хорлон сүйтгэх ажиллагаа (мэдээллийн санг устгах) гэх мэт. 

Энэхүү халдлагын ард Хятадын APT групп LuckyMouse байгаа гэдэгт судлаачид итгэлтэй байна. APT групп төрийн байгууллагын сүлжээнд нэвтрэх үүднээс keylogger суулгаж, системд чөлөөтэй нэвтэрч байсан. Гол зорилго нь төрийн байгууллагуудын нууц мэдээллийг олж авах цахим тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэж байна. 

Төрийн байгууллагууд хоёр замаар халдлагад өртсөн. Нэг нь эдгээр агентлагуудад үйлчилгээ үзүүлдэг нэр нь үл мэдэгдэх компаниар дамжуулан, нөгөө нь имэйлээр тодорхой бус хавсралтыг илгээж байжээ. 

Эх сурвалж: decoded.avast.io

  1.  
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?