ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛЖ БАЙХ ҮЕИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ АЛГА БОЛЖЭЭ

2020-12-14  

  Асар их баялагтай бага буурай хөгжилтэй орны удирдагчдыг нь худалдан авч баялгийг нь тонон дээрэмддэг жишиг дэлхийд тогтсон. Үүний бодит жишээ бол Оюутолгойн гэрээ болж байна. Оюутолгойн үр ашиггүй гэрээг Монголын ард иргэд өөрчлөх, засах сайжруулахыг шаардсаны хүчинд УИХ-аас нэг жилийн өмнө Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг томилогдсон ч үр дүнд хүрээгүй л байна. Нэг жилийн өмнө УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн шалгалтын дүн он дамнахдаа хүрснийг Засгийн Газрын ХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ хэлж байсан.

Ямар ч гэсэн УИХ-аас томилогдсон Оюутолгойн хөрөнгө оруулалтыг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, УИХ-ын тогтоол шийдвэр гарч , Засгийн газарт өгсөн. Гэхдээ Оюутолгойг хүлээх болсон. Учир нь Оюутолгой компани удирдах түвшиний шат шатны дарга нараа сольж дуусахыг хүлээх шаардлагатай болсныг Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Хамгийн хачирхалтай нь, УИХ-ын архиваас Оюутолгойн гэрээг байгуулж байх үеийн хурлын протокол алга болсон байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дэмжихээр санал хураахад УИХ-ын 46 гишүүн оролцсоноос дийлэнх нь дэмжжээ.

Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаас Оюутолгойн гэрээ эрч хүчээ авсан. Тухайн үеийн ерөнхий сайд нь С.Баяр. 40 гишүүнтэй болсон МАН АН-ыг урьж хамтарсан Засгийн газар байгуулж С.Баяр тэргүүлсэн. Тэрбээр : - Оюу -толгойн гэрээ алдаатай болох юм бол би хар толгойгоороо хариуцна гэж хэлж байгаад гэрээг батлахад нөлөөлсөн. Энэ гэрээг хэлэлцэж батлахад УИХ-ын 76 гишүүний дөнгөж 49 нь оролцсон байна.

Дэмжсэн 31 гишүүний гарын үсгийг Та бүхэн харж байна. Эдгээр эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэйгээр Монгол улсын баялгийг цөлмөсөн Оюу-толгойн гэрээ хөдөлжээ.
 
Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?