МОНГОЛЫН ТӨР 2021 ОНЫ 7- Р САРЫН 01 ХҮРТЭЛ АНН, АЙЛ ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛБӨРИЙН ХАРИУЦНА

2020-12-14  

Монгол Улсын Засгийн газрын /2020.12.13/ ээлжит бус хуралдаанаас дээрхи шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан доохи мэдээллийг хийлээ.

  Засгийн газар Монгол Улсын түүхэнд урьд өмнө нь огт гаргаж байгаагүй шийдвэр гаргалаа. Энэ бол цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оны 7 дугаар 01-ныг хүртэл төр хариуцах юм гэж тэрбээр мэдэгдлээ. Цааш нь, ямар байгууллага энэ хөнгөлөлтөд хамрахгүй болохыг тодотголоо.

Үүнд:

- Төсөвт байгууллага, Төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд

-Уул уурхайн олборлолт боловсруулах үйлдвэр, -Банк болон банк бус санхүүгийн байгууллага - Валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч

- Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

- Импортлох бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

- Интернэт үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөлтэй газрууд

- Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч

- Өнгөт металл, цементийн үйлдвэр Дээрхи есөн аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг долоон сарын хугацаатай Монгол Улсын төр хариуцах шийдвэр гаргалаа.

Түүнчлэн "Монгол Улсын бүх өрхийн цахилгааныг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл үнийг нь тэглэж байна. Дээр нь 100 ам.метр талбай бүхий орон сууцад амьдардаг иргэдийн дулааны төлбөрийг тэглэж байна. Мөн ус, хогны үнийг тэглэж байна. Хэд хоногийн өмнө сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулсан. Тэгвэл үүнийг 75 хувь болгон нэмж бууруулж байна. Нэг тонн шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байна гэсэн үг. Ингэснээр нэг шуудай шахмал түлшийг 937 төгрөг болж байна. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг "Эрдэнэт" үйлдвэрээс гаргаж хариуцна гэж Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үеийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэрээ тодотголоо.

Э. ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?