УРЬД ШӨНӨ 211 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 116 ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ

2020-12-15  

  "COVID-19"-ийн цар тахлын хөл хориог нийслэл хотод сулруулж арван хоёрдугаар сарын 14-ний өдрөөс буюу өчигдрөөс зарим аж ахуй нэгж ажиллаж эхэлж мөн 18 градусаас доош градустай архи согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөн.

Өчигдрийн байдлаар Нийслэлд нийт 1534 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 211, зөрчил гаргасан 647, гэмт хэрэг 54, гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, гэмтсэн хүн 17, хулгай 9, хүний биед халдах 44, олон нийтийн газар зүй бус биеэ авч яваагүй, танхайрсан 92, оршин суугчдийн аюулгүй байдал алдагдуулсан 57 дуудлага иржээ.

Цагдаагийн газраас мэдээлж буйгаар хөл хориог сулруулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах болсонтой холбогдуулан ирсэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн хэргүүд өмнөх өдрүүдээс хоёр дахин нэмэгдсэн байна.

Цар тахлын энэхүү хүнд хэцүү үед иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөгөөг дагаж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна. 


 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?