УНГАР УЛС ИЖИЛ ХҮЙСТЭН ХОСУУДЫГ ХҮҮХЭД ҮРЧЛЭХИЙГ ХОРИГЛОЖЭЭ

2020-12-16  

Унгарын парламент ижил хүйстэн хосуудыг хүүхэд үрчлэхийг үндсэндээ хориглосон хуулийг баталжээ.

Хуулийн төслийг Ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй Засгийн газар санаачилсан байна. 

Унгарт ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хуулиар хориглодог хэдий ч хосуудын аль нэг нь хүүхэд үрчлүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн тохиолдолд асуудал шийдэгддэг байжээ.  

Шинэ дүрэм журамд юуны талаар заав?

Орбан 2010 онд засгийн эрхэнд гарснаассс хойш үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулжээ. Мягмар гарагт баталсан нэмэлт өөрчлөлтөд гэр бүлийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт, тэдний үр хүүхэд хоорондын харилцаан дээр үндэслэнэ хэмээн тодорхойлжээ.

Үүнээс үүдэн ижил хүйстэн хосуудын аль нэг нь ганц бие хүний хувиар өргөдөл гаргасан ч  хүүхэд үрчлэх боломжгүй аж.

“Гол журам нь гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хос л хүүхэд үрчлэх боломжтой” хэмээн Хууль зүйн сайд Юдит Варга мэдэгдсэн байна. 

Үүнтэй холбоотойгоор хүүхэд үрчлэн авах үйл явцыг эхлүүлэхийн тулд ганц бие хүмүүс эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Түүнчлэн хүүхдийг хуучныг баримталсан арга замаар өсгөн хүмүүжүүлэх ёстой хэмээн хууль тогтоогчид үндсэн хуульдаа заажээ. 

ЛОНДОН. /BBC/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?