ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ДЭЭР ХЭЛСЭН ОНЦЛОХ АСУУЛТ ХАРИУЛТЫГ ХҮРГЭЖ БАЙНА

2020-12-18  

Спутнык вакцины талаар? 

Спутнык вакциныг нэн тэргүүнд тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилчдад хийнэ. Миний насанд зохицох бэлдмэл вакцин одоогоор байхгүй. Бий болвол би хамгийн түрүүнд хийлгэнэ.

Нэгэн хүү утсаар холбогдон: Миний ах онлайнаар сурдаг би өөрөө 5-р анги би одоо сургуулидаа явдаг. Яагаад миний ах онлайнаар сураад би сургуулируугаа явдаг юм бэ? шударга ёс хаана байна ерөнхийлөгчөө? би бас онлайнаар сурмаар байна?

Путин: Та нарыг бодвол дээд ангийнхан хичээлээ тараад цугларалт ихтэй байдаг тул онлайнаар болгосон юм. гэж тайлбарлажээ.

Вакцин хэзээ хийж эхлэх вэ?  Бүх нийтэд гадаадад вюакцин зарна гэж тохирсон гэтэл дотоодоо хангаж чадах юм уу?

Дотоодын хэрэгцээг хангаж чадна. Гэвч зарим газар вакцин одоо л очиж байна. Тиймээс тэр их вакциныг үйлдвэрлэх хүчин чадал бол байхгүй. Үйлдвэрлэх хүчин чадал байхгүй. Гадаадынхантай хамтарч үйлдвэрлэж байгаа. Энэ хооронд улс дотроо үйлдвэрээ өргөтгөнө. 

ВВС-гын сэтгүүлч Стевен Барнет Розенбэрг: Сүүлийн үед Орос барууны хооронд шинэ хүйтэн дайн гэж нэршил гарч эхэлсэн. Ихэнхдээ энэ асуудалд Орос улс барууны талыг буруутгадаг. та харин 20 жил орос улсыг удирдсан хүний хувьд та энэ асуудал дээр жоохон ч гэсэн хариуцлага хүлээнэ гэж бодохгүй байгаа юу? Ялангуяа Оросууд сүүлийн үед ямар хандлага гаргаж байгааг мэднэ шүү дээ. Кримыг булаан авсан. Их британы Солсбери хотод химийн зэвсэг хэрэглэсэн эсвэл та нар буруугүй гэгээн ариун гэж боддог юм уу? Химийн зэвсгийн талаар гэвэл Белликантын бичсэн зүйлийг уншсан уу? Тэр маш дэлгэрэнгүй Аликсэй навайлныг (Сөрөг хүчний улс төрч. Одоогоор Герман улсад эмчлүүлж буй)хордуулаыг оросын засгийн газар байсан гэдгийг дэлгэрэнгүй бичсэн байсан? 

- Манай алдартай Аликсей навалныг өмнө зөндөө ярьж байсан. Би зөвхөн нэг л зүйл нэмж хэлье. Би нар энэ хэргийг мөрдөхөд бэлэн, Хэрвээ түүнийг хордуулахад химийн бодис хэрэглэсэн мэдээлэл байвал бидэнтэй хуваалцаач. Бид өөрийн эрдэмтэд судлаачдыг газар дээр нь судалгаа хийлгэмээр байна гэж Герман, Швед, Франц улсад. Тэдний хүмүүстэй хамтран газар дээр нь энэ асуудлыг шийдвэрлэх хүсэлт явуулсан, эсвэл манайд биологын материалаа өгөөч, бүр болохгүй бол албан ёсны дүгнэлтээ бид нарт өгөөч гэж гуйсан. Стивен та надад тайлбарлаад өгөөч? ОХУ-ын ерөнхий прокурор удаа дараалан мэдэгдсэн боловч бидэнд яагаад албан ёсны дүгнэлтийг өгч болохгүй байгаа юм бол?

Бид ямар нэгэн хариуцлага хүлээх талаар хариулъя. Би бол Орос орон юу болж байгаа талаар би хариуцлага хүлээнэ. Бүхнийг Орос улсын эрх ашгийн төлөө хийнэ. Энэ Кримыг ОХУ-тай нэгдсэнтэй ч холбоотой. Энэ бол Кримын ард түмний хүсэлтээр нэгдсэн гэдгийг танд сануулъя. Жишээ нь Косово улс тусгаар тогтнож байхад та нар бүгд хүлээн зөвшөөрч байсан энэ бол сайн хэрэг. Крим болохоор нэгдье гээд ирэхэд та нарт таалагдсангүй Яагаад? Сануулахад Ардчилал гэдэг чинь ард түмэн улс орноо удирддаг юм. Та нар энэ үгийг нэг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй үгүй бол хэрэглэхгүй байвал зохино. Та бүхэн кримын эсрэг хориг тавиад байгаа. яасан гэж? тэдний газар нутгийг булаасан гэж үзэж байвал энэ асуудалд ард иргэд нь хамаагүй шүү дээ. Хэрвээ үүнийг ардчилсан сонголж гэж үзэж байгаа бол тэднийг тайвал байлгах ёстой. 

Ариун цагаан уу гэж байна? 

Та нартай харьцуулбал тийм. Бид ариун цагаан. Бид нар 1990 -ээр онд тусгаар тогтнолоо зарлаад өөрийн замаар хөгжье гэсэн улс орнуудыг чөлөөлсөн. Дээрээс нь Нато зүүн тийшээгээ тэлэхгүй гэж хэлсэн. Үүнийг цаасан дээр хийгээгүй амаараа хэлсэн гэхдээ та нар улам тэлээд байгаа. Натогын цэргүүд бидний хил дээр улам ойртсоор байгаа. Пуужингаас хамгаалах гэрээнээс бид нар түрүүлж гараагүй шүү дээ. Тийм учраас бид нар өөрсдийн нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд шинэ зэвсэг хийсэн. Дараа нь манай түншүүд бага болон дунд тусгалын пуужингын гэрээнээс гарсан. Америк улс. Дараа нь бид арга ядан Америкийн энэ төрлийн зэвсгийг Европд байрлуулахгүй байвал бид энэ төрлийн зэвсгээ үйлдвэрлэхгүй гэж хэлсэн. Хэн ч юу ч хариу өгөөгүй. Дараа нь Нээлттэй агаарын гэрээнээс гарсан. Бид нар яах болж байна? Үнэндээ бид яах ёстой байсан бэ? Тэр хэвээр нь үлдээх ёстой байсан гэж үү? Жишээ нь: Та Натогын хувьд бидний дээгүүр дураараа нисээд л хэрэгтэй мэдээллээ Америк улсад өгөөд л бид нар нисэж болохгүй гэж үү? Та нар ухаантай хүмүүс шүү дээ. Яагаад бид нарыг тэнэг гэж бодоод байгаа юм бэ? Яагаад бид нарыг бодит зүйл дээр дүгнэлт хийж чадахгүй гэж бодоод байгаа юм? Мөн санаа зовоож буй хэд хэдэн асуудал буй. Тийм учир бид хариуг нь өгөх ёстой. Одоо холын тусгалын Пуужингын гэрээ тасрах аюул ойртож байгаа. Хэрвээ тэр гэрээ цуцлагдвал зэвсгийн хувьд хязгаар үгүй болно. Бид ядаж ганцхан жилээр сунгая гэдэг хүсэлт тавьсан. Бид Орос улс орчин үеийн зэвсэгтэй болсон, энэ төрлийн зэвсэг өөр улс оронд байхгүй гэдгийг мэдэж байгаа. Бид энэ зэвсгийг ч гэсэн гэрээндээ тусгахад бэлэн байгаа гэвч хэн ч бидэнтэй холбоо бариагүй л байгаа. 

Хий хоолойн хориг тавьж буйг та юу гэж харж байна? 

- Баригдаж дуусна. 2+2=4 гэдэг шиг ойлгомжтой. Энэ бол Герман болон Европын эдийн засагт хамгийн ашигтай. Яагаад гэвэл АНУ-с байгалийн хий авах нь хамаагүй үнэтэй. АНУ-ын хий манай байгалийн хийг бодвол 20 хувиар үнэтэй. Юу гэсэн үг вэ? гэвэл Германы эдийн засгийн өрсөлдөх чадварыг бууруулна хэрэглэгчдийн үнийг нэмнэ гэсэн үг. Энэ бол ойлгомжтой шүү дээ. Заавал хийн хоолой олборлогч, эдийн засагч байх шаардлагагүй. Өнөөдрийг хүртэл Германы эдийн засагч нар мөн Герман улсын улс төрчид энэ асуудалд оролцохгүй байгаа. Нээлттэйгээр энэ төслийг дэмжиж буй. Ойролцоогоор хоёр талруугаа 165 км үлдсэн. Бид дуусгана. Би үүнийг дуусгана гэж бодож байна. Би АНУ-ын шинэ засаг захиргаа үүн дээр хүндэтгэлтэй хандах байх гэж бодож байна. Өөрсдийн улсын эрх ашгийг дорд үзээсэй гэж Герман улсад хэлэхгүй байх. Мөн шударгаар өрсөлдөнө ч гэж бодож байна. Энэ төсөл дуусна.

-Өнөөдөр ОХУ-ын төсвийн бүрдүүлэлтийн 70 хувь нь байгалийн хий болон нефьтээс бүрдэхээ больсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид нар өөр газраас төсвөө бүрдүүлдэг болж байна гэсэн үг. Тийм учраас бид нарыг бензин колонк гэж бодож байвал үндэслэлгүй гэдгийг хэлье.

- Яагаад коронавирусаар эмчлүүлж буй хүмүүс өөрийн мөнгөөр эмчлүүлж байгаа юм бэ? уг нь улс даана гэж хэлсэн тэр мөнгө хаана байна вэ? 

- Надад ч гэсэн сонирхолтой байна. Резан мужаас ирсэн захиа байна. Бид 10 их наян рублыг орон нутгуудруу нэн шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгслүүрт хэрэглэсэн. Дээрээс нь 5 их наяд рублыг гэртээ өөрсдийгөө эмчилж буй хүмүүст үнэгүй эм олгох зорилгоор улсаас гаргаж буй. Резан мужын хувьд бол улсын нөөц мөнгөнөөс бүгдийг шилжүүлсэн байгаа. Яагаад эмийг үнэгүй өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Үүний учрыг заавал олно. 

- Та өөрийн охиныхоо хувийн компанид улсын төсөл авч өгсөн гэсэн та тэр нийтлэлийг уншсан уу? 

- Надтай холбоотой байсан болохоор би тэр өгүүллэгийг уншсан. Би нэг зүйлийг анхааруулмаар байна. нийтлэлд ерөнхийлөгчийн хүргэн гэж олонтоо цохож тэмдэглэсэн мөртлөө сүүл хэсэгт ерөнхийлөгчийн хүргэн байжээ гэж бичсэн байсан. Хоёрдугаарт ерөнхийлгөгч Путин бизнесмэнүүдийг  гадаад улсад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, данс нээхийг хориглосон гэж бичсэн байсан. Би юу ч хориглоогүй. Харин би төрийн албан хаагч нарыг хориглосон би зөв зүйл хийсэн гэж бодож байна. 

Та өнөөдрийн амьдралыг хараал хэлэлгүйгээр яаж илэрхийлэх юм бэ? 

Та хуучны Оросын сонгодог кинонуудыг үзсэн нь дээр байх. Кинон дээр хөлрүүгээ юм унагаад өвдөхдөө Редиска (Ногооны нэр) гэж хэлдэг. Орос хэл бол маш баян хэл, тийм учир хараалын үг хэлэхгүйгээр илэрхийлэх үгээ өөр үгээр орлуулж хэлэх боломжтой гэж бодож байна. 

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
nomtu@mail.ru:Уг нь санааг нь харь!цангуй зөв гаргаж орчуулахыг оролджээ, дэмжүүштэй... Харин нэр томъёо, найруулгын тухайд цаашдаа анхаарууштай л санагдана... Орос хэл гадарладаг хэн бугай ч "Крым, Рязань, Навальный" гэж бичдэгийг мэдмээр юм даа... Мөн "ариун цагаан" гэхийн оронд "энхийн цагаан тагтаа" гэвэл илүү зохимжтой, тийм ч утгаар ВВС-гийн сурвалжлагч асуух шиг болсон... Яааруу хийсэн бололтой, орчуулаад эргэж ядахнээ ганц уншихгүй бол болдоггүй юм даа, үг үсгийн алдааг энд тоолж баршгүй... Шаард****тай бол хэр чадлаараа туслаж болно шүү 2020-12-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?