ЭНЭТХЭГТ ИРЭХ САРААС ВАКЦИНЖУУЛАЛТАА ЭХЛҮҮЛЖ МАГАДГҮЙ

2020-12-18  

 Энэтхэгт “COVID-19”-ийн вакцинжуулалтыг ирэх нэгдүгээр сараас эхлүүлэх төлөвтэй байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид “BBC” сувагт мэдээлжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжуудын мэдээлснээр, эрх баригчид “ирэх долоо хоногуудад” хэд хэдэн вакцинд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгож магадгүй байгаа ажээ.

Энэтхэгт одоогийн байдлаар хоёр компани зөвшөөрөл авах хүсэлтээ гаргаад байгаа бол өөр зургаан компанийн вакцины эмнэлзүйн туршилт үргэлжилж байгаа юм. Тус улс наймдугаар сарын эхэн гэхэд 300 сая хүнийг дархлаажуулахыг зорьж байна. Мөн 10 сая орчим хүн халдвар авч, 144 мянга гаруй хүн нас баржээ. 

 

Эх сурвалж: ШИНЭ ДЕЛИ. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?