ЗАЛУУ ХОСУУДЫН ЖИРЭМСЭН БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН ШАЛТГААН ҮНЭХЭЭР ХАЧИРХАЛТАЙ

2020-12-20  

БНХАУ-ын Гуижоу мужын Бижиэ хотоос гаралтай нэгэн хос гэрлээд 4 жил болсон ба энэ хугацаанд огт жирэмслээгүй тул мэргэжлийн эмчид хандхаар шийджээ. Эмэгтэй: "Бэлгийн ажил хийхэд маш их өвдөлт өгдөг" гэж эмчид хэлсэн байна. Хосууд залуухан бөгөөд нөхөр нь 26 настай бол эхнэр нь 24 настай аж. Тэд энэхүү асуудлаасаа болоод хоорондоо үргэлж ам муруйх болсон байна. Гэвч эмч эхнэрт нь үзлэг хийсний дараа үнэхээр итгэмээргүй хариу гарчээ. Эмч хэлэхдээ эхнэр нь онгон байсан бөгөөд харин энэ хугацаанд хосууд анал секс хийж байсныг нь тогтоожээ. Гуаяан хэвлэлийн агентлагын мэдээлснээр Эмч залуу хосуудад бэлгийн боловсролын талаархи гарын авлага өгч хэдэн сарын турш хэрхэн жирэмсэн болох талаар зөвлөгөө өгсөн гэнэ. Харин хэдхэн сарын дараа эмэгтэй жирэмсэн болж хосууд эмчид баярласнаа илэрхийлж амьд тахиа, 100 ширхэг өндөг бэлэглэжээ. 

Эмч: Энэ бол маш ховор тохиолдол гэж онцолсон байна. Гэвч БНХАУ-д сүүлийн жилүүдэд иргэдэд сексийн боловсролыг олгох талаар өргөн хүрээнд авч үзэж байгаа бөгөөд ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд секс маш том асуудал болоод байна. Энэ жилийн 5 сард Бээжин хотын багшийн их сургуулийн оюутнууд засгийн газраас залуучуудад бэлгийн боловсрол олгохыг шаардаж жагсаал хийсэн юм. Жагсагчид "Насанд хүрэгчдийн кино нь сексийн боловсрол болж чадахгүй, Их дээд сургуулиуд сексийн боловсролд за гэж хэлэх хэрэгтэй, Бид эрүүл аюулгүй сексийн амьдрал хүсч байна" гэсэн уриа самбар барьж эсэргүүцсэн юм.

2015 онд БНХАУ-ын ХДХВ/ДОХ-той тэмцэх төв зөвхөн БНХАУ-ын эх газарт  ДОХ-ын халдвар авсан хүний тоо 115,000-р нэмэгдсэн, үүний 14,7 хувь нь 15-24 насны залуучууд байгааг онцолсон байна. Тэгвэл Цинхуа их  сургууль бэлгийн боловсролын анги нээсэн бөгөөд үүнд эрүүл аюулгүй секс, бэлгэвч хэрхэн хэрэглэх талаар зааж эхэлсэн байна. 

Эх сурвалж: BBC, Guiyang evening news, 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?