БНСУ-Д ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 50 МЯНГА ДАВЛАА

2020-12-21  

 БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусээр халдварласан хүний тоо олноор нэмэгдэж, халдвар авсан хүний нийт тоо өнөөдөр 50 мянга давжээ.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 926 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний тоо 50591-д хүрчээ. Мөн ням гарагт халдварын улмаас нас барсан хүний тоо 24-өөр нэмэгдэж, 698 болжээ. Тус улсад халдвараар нас барсан тохиолдлын тоо өдөрт хамгийн олноор нэмэгдэж буй нь энэ юм.

БНСУ-д халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 20-нд бүртгэгдсэнээс хойш 11 сарын дараа халдвар авсан хүний тоо ийнхүү 50 мянга давжээ.

Тодруулбал, өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо 12 дугаар сарын 13-нд анх удаа 1000 гаруйгаар нэмэгдэж, өнгөрсөн мягмар гаргаас таван хоног дараалан өдөрт халдварын дөрвөн оронтой тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин долоо хоногийн амралтын өдрүүдэд цөөн шинжилгээ хийдэгтэй холбоотойгоор сүүлийн 24 цагийн хугацаанд 1000-аас цөөн тохиолдол илэрчээ. БНСУ-д 11 дүгээр сарын 20-нд халдварын 30 мянга дахь тохиолдол илэрснээс хойш 20 хоногийн дараа халдвар авсан хүний тоо 40 мянгад хүрсэн бол сүүлийн 10 мянган тохиолдол дөнгөж 11 хоногт бүртгэгдсэн байна. 

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?