ВВС-ИЙН СЭТГҮҮЛЧИЙН АСУУЛТ ПУТИНЫ УУРЫГ ХҮРГЭВ

2020-12-21  

Путин жил бүр сэтгүүлчидтэй уулздаг. Шинэ жилийн босгон дээр, Орос улсын долоогоос доошгүй насны бүх хүүхдэд 5000 рубль олгох шийдвэр гаргаснаа Путин өөрийн биеэр дуулгаснаар ээлжит хэвлэлийн бага хурал эхэлсэн. Ингээд тус хурлын үеийн анхаарал татсан, Путины үнэн дүр төрхийг илчилсэн зарим асуулт, хариултыг хүргэе.

А: - Улс орныг удирдахад хэр хүндрэл учирч байна? Х: - 90 оны эхэн үеийн хүнд үеийг сана даа. Ямар байлаа даа, улс орон. А: -Би Исландын сэтгүүлч байна. Танд би тун талархдаг. Та аз жаргалын нууцаасаа бидэнтэй хуваалцаач?

Х: - Сэтгэлд буусан сайхан үг хэлсэнд талархлаа. Гэр бүлийн аз жаргал хайр сэтгэлд л оршдог. Энэ бол нууц биш шүү дээ.

А: - Ирэх оныг Та хэрхэн төсөөлж байна. Компанийн мөнгө, санхүүгийн асуудал хүндэрсэн. Бизнес дээрдэх болов уу, ирэх онд?

Х: - Энэ жил гурван их наяд рубль хийгээд биз дээ? ингэхэд. Багадаад байна уу? Сэтгүүлчдийн толгой тархийг эргүүлэхээ болибол яасан юм бэ?

А: Ростовт энэ намар ургац сайн хураасан. Гэтэл ногооны үнэ өсөөд байгаад Ростовчууд гайхаж байна.

Х: - Тариалан эрхлэгчид даварч байна. Масло, талхаа хүртэл экспортын барааны үнээр худалдаалж байна. Бусад талаараа хэвийн байгаа шүү дээ.

А:- Зэвсэглэлийн хойноос дэндүү хөөцөлдөж байгаа юм биш үү? - Бид биш шүү дээ. Америк л эхэлсэн. Тэд манай цөмийн зэвсгээс хамгаалсан " шүхэр" бүтээсэн. Тэгэхээр кибердууны зэвсэг бүтээхээс аргагүй болсон.

Х-Та ямар номыг ач нартай уншиж өгөх дуртай вэ?

- Маршак байна. Түүний "Арван хоёр сар" зохиолыг нэрлэж болно. Мөн үлгэр уншиж өгөх дуртай. Орос ардын үлгэр бол гайхалтай.

А: -10 настай хүү Курс хотоос танд захидал илгээжээ. Тэр мэдээ үзэх дуртай гэнэ. Бусад улс орон Оросуудад яагаад ингэтлээ дургүй юм бэ? гэж асуужээ.

Х: - Оросууд бүгдэд нь хайртай.

15:45 Вопрос из Чечни:

— Спа-Чечений ард иргэдийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Бид танд хайртай. Таныг Грозныйд ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Та бол мундаг удирдагч. Биднийг доромжилж байна. Бидний удирдагч Кадировыг ч америкчууд хавчиж байна. Түүний эсрэг хориг тавилаа. Тэдэнд юу хэрэгтэй гэж ингэж байгаа юм бэ?

— Ганц Кадыров ч биш. Тэд бүх Оросуудын эсрэг хориг тавьж буй. Америкчуудын жишгээр бол олигтой яваа бүх Орос хүмүүст хориг тавих бололтой. Кадыровын төлөө санаа зоволтгүй. Тэд Кадыровыг яаж ч чадахгүй.

А: ВВС-ийн сурвалжлагч байна. Та яагаад бүгдийг зандарч, загнадаг юм бэ? Крымийн Та булаасан. Скрипалийг Та хордуулсан. Ингэж НАТО үздэг. Х:- Манай блогерийн тухайд ( нэрлэсэнгүй) та өөрөө л судалгаа хийх ажилтай болох нь. Оросод ирэхийг урьж байна. Та яагаад бидэнд ингэж хүйтэн хөндий хандаж байна?

А: -Та надаас асуулт асууж байгаа юм уу? Энэ удаа сэтгүүлчид л асуулт асуух эрхтэй. Та харин асуух биш, хариулах л үүрэгтэй.

Х:- Уучлаарай За тэгвэл үргэлжлүүлье. Миний хийж буй бүхий л ажил бол Оросын л төлөө юм. Крым. Үүнийг Оросын эрх ашгийн төлөө л Орос улсад нэгтгэсэн. Ингэхэд та нар Косовод юу хийснээ сана даа. Манайд ардчилал тогтсон. Крымийн ард түмэн саналаараа Орос улсад нэгдсэн. Тэд тэгэж хүссэн. Тиймээс биднийг, Крымчуудыг одоо тайван орхи. Та нарын дэргэд би бол хэнд ч хор хүргэдэггүй туулай шүү дээ. НАТО-той эвсэж та бүгд биднийг балбасан. Ийм хуурамч, дүр эсгэсэн сайн санаа бидэнд хэрэггүй. Та АНУ-ын цэрэг зэвсгийн төсвийг судалж үзсэн үү? Хэн нь түрэмгийлэгч вэ, ингэхэд. Найз нөхөд өө, энх амгалан дор нөхөрсөг амьдарцгаавал яасан юм бэ?( Путин энэ бүхнийг хэлэхдээ минчийтлээ улайж, уур хилэнгээ барьж чадсангүй)

А: -Намайг Дмитрий гэдэг би сайн дурын ажилтан. Крымд ундны ус алга?

Х:- Бидэнд төлөвлөгөө бий. Усгүй болсонд хохлы ( украйнчууд) буруутай. Бид хайж байна, удахгүй ундны устай болгоно.

А:- Хэн нэгэн түүдэг асаав уу? Эрдагон давхарлаа биш үү? Карабахыг Армены бүх цэрэг орхих ёстой юм гэж үү?

- Карабах бол манайх. ( Өөрөөр хэлбэл Азербайджаных). Туркууд тийшээ хошуугаа дүрэх шаардлагагүй. Бүх зүйл байр байрандаа л байх ёстой. Хэрвээ өөрөөр хүсээд байвал бид цэргээ илгээх болно.

А:- Зөнч Мухаммедыг хошигнон зурвал яах бол? Францад гарсан террорист үйлдэл Оросод давтагдах уу?

Х:- Шашины шүтлэгтэй улс орны шүтлэгээр нь тоглож болохгүй. Мөн тэглээ гээд толгойг нь огтолж тасалж бүр болохгүй. Ялгаа нь бий. Европ дахь мусульманчууд бол дүрвэгсэд. Харин манайх бол суурин.

А: — Коронавирусын хямралаас бид хэзээ гарах вэ?

Х:- Өдөр бүр л шинэ онгоц тэнгэрт хөөрч байна. Мөнгийг их наядаар нь тарааж байна. Та ямар хямрал , юунаас гарах тухай яриад байна аа. Ойлгохгүй байна, таныг.

А: Белоруссийн тухай таны бодлыг сонсоё.

Х:- Хил, газар нутгийн маргаан хэзээ ч сайн зүйлд хөтөлж байгаагүй. Белоруссийн тэмцэл үймээн бол гаднаас шидсэн чулуу. Гаднаас шидсэн бүхэн гранат шүү дээ. Тийм л үр дагавар авчирна.

14:42 — А: Шинэ жилийн босгон дээр тантай уулзаж байна, Владимир Владимирович. Манайх ой мод ихтэй. Гацуураа босгож, галын наадам хийх цаг ирсэн юм биш үү?

Х:- Шууд баярлацгаая гэж үү? Галын наадам хийж болно оо. Гэхдээ энэ чинь хог хаягдал болно шүү дээ. Түүний оронд цэцэрлэг, сургууль, эмнэлэг босговол дээр. А: Фургалыг хорилоо гэж Владивостокчууд боссон. Дэмий л юм хийж байх шиг? 14:37 Журналистка из Владивостока напомнила Путину про акции в поддержку Фургала.

— Слышите ли вы недовольных людей? Мы зря, что ли, митингуем? Вот за Фургала выходим, а толку?

Х:- Би ч гэсэн цагтаа Фургалтай найзалж байсан. Сайн эр. Аж ахуйч. Сэтгэл сайтай.

Хүмүүсийг алж байсан түүний үйлдлийг сонсоод би өөрөө ч гутарсан. Ингэхэд Нэгдсэн Оросын хамтран зүтгэгчдээс цөөнгүй хүн шоронд ялаа эдэлж буй. Зүгээр дээ. Үхчихгүй.

А: Мурманск хотод ангинийг геморрой өвчнөөс ялгаж салгаж чадахгүй эмгэн эх баригчаар ажилласаар байх юм?

Х:- Тэр хүн чинь эмгэн биш. Ахмад зүтгэлтэн, насаараа хөдөлмөр эрхэлсэн хүн. Тийм хүмүүст хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй.

А: Дзюбо зодоон үүсгэсэн. Багийн ахлагч зодоон хийгээд байвал бусад нь яах вэ?

Х:- Би түүний зодоон хийснийг үзээгүй. Хэрвээ зодоон хийгээд байвал яах билээ. Камерийн өмнө зодоон хийх нь зохисгүй. Гэхдээ л түүнийг шигшээ багаас хасна гэдэг бол ахадсан шийдвэр.

А:- Иван Сафронов буруугүй ч юм билүү ?

Х: Буруугүй байж болно оо. Гэхдээ урвалт. Энэ бол хамгийн том нүгэл.

А: Улс төрчдийн тухай асууя. Трамп, Эрдоган, Лукашенко нар ямар хүмүүс вэ?

Х:- Хятадын удирдагчийг яагаад дурдсангүй вэ? Хятад бол сайн найрсаг хөрш. Ахан дүү болсон Си бол маш сайн хүн. Хятад- Оросын хооронд дэндүү дотно харьцаа тогтсон. Эрдагон бол тэнэг амьтан. Гэхдээ л сүүлээ шарвадаггүй. Манай хийн хоолойгүй бол Герман дуусаа.

А: Үндсэн хуулиа яагаад өөрчилчихөв өө?

Х:- Онцын өөрчлөлт гараагүй шүү дээ. Та санаж байна уу, 1990 онд, танкаар Цагаан ордон луу буудаж байсныг. Тиймээс л өөрчлөх хэрэгтэй болсон юм. Үндсэн хуульд ядуу хүнгүй, баян хүнгүй болох заалтыг шинээр нэмсэн. Өөрөөр хэлбэл бүгд аз жаргалтай байх нэмэлт өөрчлөлтийг тусгасан. Та үүний эсрэг байр суурьтай байна уу, ингэхэд. Энэ өөрчлөлтийг би хүсээгүй. Ард түмэн хүссэн. Тиймээс Оросын ард түмэнд баярлалаа гэж хэлэх ёстой.

А: Нөгөө Машустин юу хийж байна? Хүчтэй угзрана гэсэн яасан?

Х:- Хүчтэй түлхэц хийж буй. Та анзаараагүй юм шиг байна. Тогтвортой байдал гэдэг хамгаас чухал. Машустин бол тогтвортой байдлын баталгаа. Хэрвээ тэр ямар нэгэн зүйл сэдэж эхэлбэл, энэ тогтвортой байдал алдагдана.

А:- Хилээ хэзээнээс нээх вэ?

Х:- Эмч нар л хил хэзээ нээхийг хэлнэ дээ. Нээх цаг нь боллоо гэж эмч нарыг хэлэнгүүт хилээ нээнэ дээ.

А: Хэвлэл мэдээлэл дэндлээ. Намайг гүтгэж доромжилж байна. Намайг худалдагдсан гэж сошиал орчинд тарааж байна? Би яах ёстой вэ?

Х:- Таныг хэн хорлолоо гэв ээ? Та бидний ажлын онцлог шүү дээ. Тэвчээр суу, хатууж. Энэ бол эрх мэдэлтэй хүмүүсийн амьдрал. Миний тухай мянга мянгаар нь бичдэг.

А: Би жирэмсэн эх байна. Владимир Владимирович, бүгд л эрх мэдэлтнүүдийг шүүмжилдэг. Гэхдээ тэдний дунд бас цагаан морь унасан баатар бий. Манай мужийн дарга Игорь Греков 7 хүний амь насыг аварсан.

Х: Чи жирэмсэн гэсэн. Бие чинь яаж байна?
А:- Би зүгээр л хүмүүс намайг анзаараасай гэж өөрийгөө жирэмсэн гэж бичсэн. Бусдыг шүүмжилбэл намайг анхаарна гэж тооцсон.
Х:- Худлаа баахан шүүмжилжээ дээ. Бид шалгая. Бас урамшуулж болно.
А: Онлайн сургалтын талаар Та юу бодож байна?
Х: За яахав дээ. Ямар ч гэсэн хүн бүр компьютертой, интернетэд холбогдсон. Зайны сургалт эрт орой хэзээ нэгэн цагт эхлэх л байсан болов уу.
Гэхдээ мөнх үргэлжлэхгүй. Нөгөө талаар манай улсын Их, Дээд сургуулийн тоо хэтэрсэн. Заримыг нь хаах цаг болсон. Улсаас л мөнгө тоншигч байгууллага шүү дээ, тэр сургуулиуд.
А:- Би дунд сургуулийн багш хүн. Миний цалин дундач хувийн компанийн цэвэрлэгчийн цалинд ч хүрэхгүй байна.
Х: Ийм юм ш дээ. Энэ бол та бага цалин авч байгаад биш юм. Цэвэрлэгч таниас өндөр цалин авч байгаад учир байна. Тэгэхээр багш таны цалинг өсгөхөөс л аргагүй болох нь, таныг тайвшруулахын тулд.
А: - Хог хаягдлын шинэчлэл яагаад зогсов?
Х:- Би зогссон гэж бодохгүй байна. Санхүүжилт нь үргэлжилж буй. Өөрөө Магнитогорск хотоос холбогдлоо. Наана чинь амьсгалах агаар алга гэж шүүмжилж байх нь дуулдлаа. Та юу гэж хэлэх вэ?
А:- Би тантай адилхан эх оронч. Бүгд л амьсгалах арга алга хэлж, бичиж байна. Би сэтгүүлч хүний хувиар үнэнийг хэлье. Эндхийн ард түмэн дэндүү тэнэг. Утаа манангаа ч ялгадаггүй. Манангаар амьсгалснаа утаагаар амьсгаллаа гэж эндүүрч байна. Тэд худлаа ярьж байна.

 

А: Комсомолка сониноос асууж байна. Юмны үнэ тэнгэрт хадаж байна. Засгийн газар юу харж байна аа?
Х:- Харалгүй яахав. Ойлгож ч байна. 2000 онд ямар байсныг сана даа. 2017 онд бас л хүндхэн он жилийг туулсан. 2030 оныг л хүргэчих юм бол бүгд аз жаргалдаа умбана. 9 -хэн жил үлдлээ. Төлөвлөгөө ч бий. Хүлээх л үлдлээ. Тэр үед бүх юм үнэгүй болно. Жинхэнэ кайфыг мэдэрнэ. Үнэ өсөх гэдэг юу юм бэ? Ургацыг бид нар урьд өмнө үзэгдээгүйгээр хураана. Гоймон, сахарын үнэ нэмэгдлээ гээд хаа хүрэх вэ. Засгийн газар зураглалаа гаргасан, одоо жижигхэн косметик засвар хийх л үлдсэн
А:- Вакцин гаргасанд баярлалаа. Танд биш, эмч нарт шүү. Ингэхэд коронавирус хаанаас гарчихав, тусгай алба юу хэлж байна?
Х: - Цуу их тархсан. Баталгаа нотолгоо алга. Та асуусангүй. Би гэхдээ хариулья. Хамгийн түрүүнд бид зангидсан гар шиг нэгдэх ёстой. Коронавирусаар далимдуулан бас сонгуульд нөлөөлөх санаа байгааг олж тогтоосон. Тиймээс бид хариу бэлдэж буй. Улс орныхоо тусгаар тогтнолын төлөө Оросын бүх блогчид нэгдэх цаг иржээ гэдгийг дуулгая.
А: Хамгийн сайн мэдээ юу вэ?
Х:- Намайг дэндүү ичээх нь байна шүү. Асуусан хойно хариулъя.
Намайг загнах л байх. Миний гарт маш их тоо баримт байна. Энэ тоо баримт бодит амьдралын дүнд нийцэхгүй байх шиг байна. Ерөнхийдөө... Намайг битгий тал талаас нь балбаарай, гуйя. ...Оросуудын цалин өссөн шүү дээ...
 
Орчуулсан Ц.ЭНХБАТ
 
 
 
 

 

 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?