БУРХАН МОНГОЛД ХАЙРТАЙ. ДААНЧ .......

2020-12-21  
Монголчууд үнэндээ Диваажинд амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Бидний гадаад орчинд маш хурц сонирхолтой үйл явдал өрнөж байна. Хятадын үйлдвэрлэл хамгийн их хөгжсөн бүс нутгуудад цахилгааны ноцтой хямрал нүүрлээд байна. Дэлхийн өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэлийн төв гэгддэг И Ү хотод өдрийн цагаар супермаркетуудад цахилгаан гэрэл асаахгүй. Шөнийн цагаар гудамжны гэрэл асахгүй. 20-оос доош давхар барилгын лифтүүд ажиллахгүй байгаа болсон гэнэ.
 
Энэ нь Орос улсаас Хятадад жил болгон нийлүүлдэг 3 их наяд киловатт цахилгаан хангамж тасалдсанаас үүдэлтэй ажээ. Оросууд үүнийгээ өөрийн нутагт маш их хүйтэн өвөл болж байгаатай холбон тайлбарласан аж. Орост ч Хятадад ч өнөө жилийн хувьд адилхан маш хүйтэн болж байгаа нь үнэн. Гэхдээ "Орос ах" нар маань арай ондоо шалтгаанаар тог цахилгаанаа тасласан байж мэдэх л юм.
 
Уг нь Ковидын хүнд нөхцөлд дэлхий дахинаа ганц боломжийн байгаа эдийн засаг гэвэл Хятадыг нэрлэж болохоор байгаа. Тэр хэрээр тус орны экспортын бүтээгдхүүний хэмжээ 21 хувийн өсөлттэй байгаа гэнэ шүү. Ийм сайхан алтан боломж гараад байтал гол аж үйлдвэрийн бүс нутгуудад цахилгаан тасарчихаар юу болох нь тодорхой.
 
Оросууд тогоо тасладаг нь үнээ нэмэх гэсэн гаршсан арга нь байж таарна. Түүнийг тааж ядаад байх юмгүй. Тэгвэл ядахад яр гэгчээр Америкаас гадна Хятадууд Австралитай худалдааны дайн эхлүүлснээр тус улсаас ирдэг нүүрсний экспортын хэмжээн 96 хувиар буураад байна.
Австрали нүүрс авахгүй байгаагийн улмаас Австраличууд төмрийн хүдэр дээрээ луу унжаад эхлэснээр Хятадад ордог төмрийн хүдрийн импортын нэг тонн тутмын үнэ 150 долларт хүрчихээд байна. Энэ бол миний төрсөн цагаас хойш дуулж мэдсэн хамгийн өндөр үнэ байх шүү. Ер нь Хятад улс төмрийн хүдрийн хэрэгцээний наян хувийг импортоор хангадаг. Түүний 62 хувь Австралиас ирдэг байсан юм.
Оросууд тог цахилгаан дээр луу унжаад, Австраличууд төмрийн хүдэр дээр тоглоод байдаг юм байж. Тэгвэл Хятадуудын гарт бас ч нэг том хөзөр байгаа нь өнөө жил 50 сая тонн хүрэх магадлалтай Оросын нүүрсний экспортод сөрсөн базаа хийх өндөр магадлал байгаа юм л даа.
Алс холын Канадууд хүртэл энэ боломжийг хараад Хятад руу нүүрсээ гаргахаар ажиллаж эхлэжээ.
Миний бичээд байгаа энэ бүх мэдээлэл дундаас та бүхэн Монгол улс маш их хожоо олох боломж байгааг харж байна уу? Үнэндээ Бурхан Монголд хайртай юм. Даанч манай бодлого боловсруулагч эрхмүүдийн хөшүүн хойрго унтаа байдлыг бодохоор энэ байтугай наад захын мэдээллийг олж үздэг болов уу гэдэгт эргэлзэж тээнэгэлзэхээр байдаг шүү.
Ямар ч байсан нүүрс, төмрийн хүдрээс Монгол улс Индонези хоёр маш их ашиг олж болох боломжтой боллоо гээд гадаад ертөнцөд шуугиад эхлэлээ. Хүрэлсүхийн сая тог цахилгаан, усны үнийг тэглэдэг нь ийм балан цалан ашиг орж ирсэнтэй холбоо бүхий л дээ.
Ийм эгзэгтэй эмзэг нарийн байдал үүсээд байгаа үед Өмнөговиос Хятадын хил хүртэл 289 км төмөр замаа хурдан бариад гүйцээгээч ээ. Элон Маскийн цахилгаан машинууд 2030 оноос дэлхийн эдийн засгийн хүчирхэг хөдөлгүүр болно гэж ирээдүй шинжээчид дүгнээд эхлэлээ. Түүний гол түүхий эд нь бас л Оюутолгойн зэс байх боломжтой.
Бурхан Монголд хайтай. Даанч манай дээр суусан хөлдүүс толгойтуудыг яалтай.......
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?