АНТАРКТИДАД ХАЛДВАРЫН АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2020-12-23  

Антарктид тив дэх Чилийн судалгааны баазад 36 хүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа гэж тус улсын Зэвсэгт хүчин мэдэгджээ.

Антарктид дахь “Bernardo O'Higgins” баазад 26 цэргийн алба хаагч, 10 ажилтнаас халдвар илэрчээ. Ингэснээр “COVID-19” дэлхийн бүх тивд бүртгэгдлээ.

“The Guardian” сонинд мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийг Чилийн эргийн Пунта-Аренас хотод авчран тусгаарласан бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа ажээ.

Судалгааны баазад шаардлагатай нөөцийг хүргэсэн усан онгоцон дээр халдварын гурван тохиолдол илэрсэн гэж Чилийн Тэнгисийн цэргийн хүчин хэдхэн өдрийн өмнө мэдэгдээд байжээ. Латин Америкийн орнууд дундаа халдварын тохиолдлын тоогоороо зургаадугаарт жагсаж буй Чилид өнөөдрийн байдлаар 585 мянга гаруй хүн халдвар авсан байна. 

 

Эх сурвалж: САНТЬЯГО. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?