ДЭМБ ИРЭХ ОНД ВАКЦИНЫ ХҮРТЭЭМЖИД АНХААРАЛ ХАНДУУЛЛАА

2020-12-25  

 Коронавирусний халдварт өвчнийг эмчлэх, оношлох арга хэрэгсэл, вакцины хүрэлцээтэй байдлыг хангах явдал нь ирэх онд хэрэгжүүлэх эн тэргүүний зорилтуудынх нь нэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна.

Түүнчлэн шинэ цар тахалд бэлтгэлтэй байх, эмгэг төрүүлэгч бичил биетийн эмэнд тэсвэртэй байдалтай тэмцэх, эрүүл мэндийн үйлчилгээг нийтээр нь хамруулах боломж нөхцөлийг сайжруулах зэрэг нь ДЭМБ-ын хувьд шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлуудад багтжээ.

“2020 он дэлхий дахинаа эрүүл мэндийн салбарт гамшиг дагуулсан жил байлаа. Ямар төрлийнх гэдэг нь тодорхойгүй байсан вирус дэлхий даяар тархаж, олон хүний амийг авч одсоноор эрүүл мэндийн тогтолцооны сул талыг илчлэн харуулсан юм” хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурдав.

Ирэх ондоо улс орнууд коронавирустэй тэмцэж, эрүүл мэндээ сайжруулсаар байх шаардлагатайг ДЭМБ онцлохын сацуу цар тахал хийгээд онцгой байдлын бусад нөхцөлд бэлэн байх нөхцөлийг сайжруулахад улс орнуудад дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.

Үр дүнтэй вакцин, оношлуур, эмчилгээний арга хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үүнд эрүүл мэндийн тогтолцоог бэлэн байлгахад чиглэсэн “ACT Accelerator” санаачилгын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь бидний эн тэргүүний зорилт юм хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна.

“ACT-Accelerator” санаачилгын хүрээнд ДЭМБ ирэх онд бага болон дунд орлоготой орнуудыг 2 тэрбум тун вакцин, 245 сая эмчилгээний хэрэгсэл, 500 сая хүнийг оношлох багажаар хангахыг зорьж байна. 

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?