ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЯВУУЛЖ БАЙНА

2020-12-25  

 Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явуулж эхэллээ.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд 1-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу 18-50 нас хүртэлх цэргийн алба хаасан байлдагч, түрүүч нар, 60 нас хүртэлх цэргийн бэлтгэл офицер, ахлагч нар болон 2-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу цэргийн алба хаагаагүй 18-50 насны эрчүүд, цэргийн чухал мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдана.

Иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан Цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас анхаарууллаа. Бүртгэлд хамрагдахгүй бол Зөрчлийн тухай хууль, Цэргийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?