Т.МӨНХСАЙХАН ЯАМНЫХАА БҮХ ГАЗРЫН ДАРГАА ХАЛАХ ШИЙДВЭРЭЭ ТҮР ХОЙШЛУУЛСАН Ч...

2020-12-25  

Эрүүл Мэндийн Яам бүтцийн өөрчлөлт хийх нэрээр бүх газрын дарга нараа чөлөөлөх шийдвэр гаргахаар зэхэж байжээ. Албан нэгжийн дарга нар нь ч халагдах мэдэгдлээ хүлээн авсан, ёсчлох л үлдсэн тэр мөчид Энхсаран сувилалд халдвар дэгдэж , дээрхи шийдвэр хойшилжээ. Мөнхсайхан сайдын бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр ёсоор бүх дарга нараа халж, дахин томилгоо хийх төлөвлөгөөтэй байсан гэдэг. Энхсаран сувилалд халдвар дэгдсэн тэр шөнө Мөнхсайхан сайд албан нэгжийн даргаа нараа бүгдийг нь дуудаж, түргэн авчээ. Өрөөндөө цор ганцаараа суух сайддаа:

- Та биднийг халахгүй гэвэл бид зүтгэе. Үгүй бол та шинээр бүрдүүлэх багтайгаа ажилласан нь дээр байх гэж зарим алба нэгжийн дарга хэлэх, зөвлөхийг хослуулан тулгажээ. Арга мухардсан Мөнхсайхан сайдад халахаар зэхэж байсан албан нэгжийнхээ дарга нарыг сонсохоос өөр арга тэр үед үлдээгүй байна. Өөрөөр хэлбэл коронавирусын дэгдэлт газар авч буй энэ цаг мөчид Мөнхсайхан сайд цагаа олоогүй шийдвэр гаргахаар зэхэж байсан байна.

Энэ бүхнээс дүгнэлт хийвэл, өмнөх сайд Сарангэрэлийнхээ бүрдүүлсэн багийг эрч хүчиндээ эрдсэн залуу сайд Мөнхсайхан өөрчлөхийг хүсэж байгаа нь нэгэнт ил болжээ. Өөрийг нь сайд болгосон, ажлыг нь хүлээн авсан Сарангэрэлтэй тодорхой хэмжээгээр Мөнхсайхан тангараг тасарсан гэж дүгнэж болох шинж тэмдэг мөн үү? гэвэл мөн. " Сарангэрэл муу ажилласан.Сарангэрэлийн муу ажилласныг Мөнхсайханд тохохыг бүү хичээ " гэх утга агуулга бүхий мэдээлэл ч Сарангэрэл авхайн уур хилэнг буцалгасан ч байж болох талтай. Ямартай ч гэсэн Мөнхсайхан яамаа өөрийн гартаа оруулах, өөрийн хүмүүсээр бүрдүүлэхээр зэхэж эхэлжээ.

Тэр өөрийн сайндаа, эрдэм мэдлэгтэй, чадвартайдаа Гэмтлийн эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн сайд болсон гэж боддог бололтой. Тэрбээр бусдын " ач тусыг" ч санадаггүй нэгэн гэнэ. Тэгвэл тэр одоо бусдыг халах биш, харин өөрөө хамгийн түрүүнд халагдах сайдын жагсаалтад багтав.

Учир нь тэр Эрүүл мэндийн Яамаа тэр чигээр нь өөрийнхээ эсрэг босгосон.

Өмнөх сайдыгаа үгүйсгэсэн. Тэгснээрээ дороосоо мэргэжлийн салбарын дэмжлэгээ алдаж, дээрээсээ улс төрийн намын дэмжлэгээс тасарчээ. Тэр өөрийн хэн болохоо тун удахгүй мэдэх болжээ, Мөнхсайхан.

 

Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?