ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮДИЙН БООМТОД ТӨВЛӨРСӨН АЧААГ СОЛИЛЦОН ТЭЭВЭРЛЭВ

2020-12-28  

УОК-оос чиглэл болгосны дагуу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг ажиллаж, Эрээн-Замын-Үүдийн боомтод төвлөрөөд байсан ачаа, тээвэрт зохицуулалт хийж, ачааг солилцон тээвэрлэлээ. 

2020  оны 12 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор 142 автомашины ачааг солилцсон бол өнөөдөр мөн 140 машины ачааг солилцлоо.

Үүнд:

- Экспортын 10, 

- Хувиараа хүсэлт гаргасан 31,

- Хүнс ногооны 9,

- Нүүрсний  4, 

- Ачааны 16 машиныг тус тус гарах чиглэлд шалган нэвтрүүллээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?