ЯПОН ГАДААДЫН ИРГЭДЭД ВИЗ ОЛГОХОО ТҮР ЗОГСООЖЭЭ

2020-12-28  

Коронавирусийн шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан Япон улс даваа гаргаас  гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглож, шинээр виз олгохоо зогсоож байна.

Энэ арга хэмжээ ирэх оны нэгдүгээр сар эцэс хүртэл хэрэгжих аж. Арга хэмжээнд тусгаснаар зөвхөн Японы иргэд болон тус улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй, урт хугацааны визтэй гадныхныг л хилээрээ нэвтрэхийг зөвшөөрчээ.

Ийм зөвшөөрөлтэй иргэд коронавирусний шинэ хувилбар бүртгэгдсэн улс орнуудаас ирэхээр болбол 72 цагийн дотор өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах бичиг баримтаа авчрах шаардлагатай аж. Түүнчлэн ирсэн хойноо нисэх онгоцны буудал дээр дахин нэг удаа шинжилгээ өгөх ёстой юм байна.  Үүнээс гадна засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Хятад, Өмнөд Солонгос, Тайланд, Вьетнам, Сингапур, Малайз зэрэг Азийн 11 улс, бүс нутгийн бизнес эрхлэгчид, төлөөлөгчид Япон улсын хилээр нэвтрэх боломжтой.

Даваа гаргаас өмнө шинээр олгосон визийн үйлчлэлийг Японы цагаачлалын хяналтын алба цуцлахгүй. Харин Их Британи, ӨАБНУ-д бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн юмуу 14 хоногийн дотор эдгээр хоёр улсад байсан хүмүүст энэ дүрэм үйлчлэхгүй аж. 

 

Эх сурвалж: ТОКИО. /Bangkok post/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?