ИХ БРИТАНИД ӨДӨРТ ХАЛДВАРЫН ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

2020-12-30  

 Их Британид мягмар гарагт “COVID-19” халдварын 53135 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Их Британид даваа гарагт 41385 хүнээс халдвар илэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байв. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан хүний тоо 414-өөр нэмэгдсэнээр 71567-д хүрсэн байна.

Европт халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо Италийн араас хоёрдугаарт жагсаж буй Их Британи нь коронавирусний илүү хурдан халдварладаг шинэ хувилбартай тэмцэж байгаа юм. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок бүс нутагт авч хэрэгжүүлэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийн талаар лхагва гарагт мэдээлэл өгөх төлөвтэй байна.  

Шинэ хувилбарын эсрэг илүү хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол ойрын долоо хоногуудад “маш хүнд нөхцөл байдал” нүүрлэж болзошгүйг Засгийн газрын зөвлөх, тархвар судлаач Эндрю Хейворд мягмар гарагт анхааруулжээ. 

 

Эх сурвалж: ЛОНДОН. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?