ХӨВСГӨЛИЙН ЦАГААННУУРТ -47 ГРАДУС ХҮЙТЭН ХОНОЛОО

2020-12-31  

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өнгөрсөн шөнө -47,3 градус хүйтэн хоножээ.

Дархадын хотгор, Арбулаг орчим, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 36-47 градус бусад нутгаар 29-35 градус хүйтэн хоносон байна.

Тус аймагт 1980-аад оны үед Рэнчинлхүмбэ суманд хамгийн хүйтэн -51 градус хүрч байжээ. Харин өнгөрсөн өвөл Дархадын хотгорт -44 градус хүрсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Г.Адьяасүрэн мэдээллээ.

2021 оны нэгдүгээр сарын 1-нд зарим газраар ялимгүй цас орж, хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа ажээ.  

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?