Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯРЫГ Л ТОЙГДОХ ҮЛДЛЭЭ

2021-01-02  

2021 он бол Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн жил гэдгээрээ онцлогтой.

Сонгуулийн тов, түүнийг хэрхэн явуулах журам, төсвийг 2021 оны нэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Монгол улсын ерөнхийлөгчийн сүүлийн 3 ( 2009, 2013, 2017 ) удаагийн сонгуульд АН ялалт байгуулсан.

Харин энэ удаа МАН-аас нэр дэвшигч ялах магадлал өндөр болсон байна. Ялангуяа МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшсэн тохиолдолд түүнтэй сөргөлдөж зогсож улс төрийн нам ч, улс төрийн зүтгэлтэн үгүй болжээ( Control.mn).

Хугацаа нь дуусах дөхөж буй одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн нөлөө буурснаас гадна, өнгөрсөн хугацаанд тун бага зүйл хийжээ. Түүний 2020- 2021 оны босгон дээр нийт монголчууддаа хандан хэлсэн мэндчилгээ нь улс төрийн агуулгын хувьд даацгүй, нийгэм олонд нөлөөлөл багатай тоочих төдий зүйл зүйл болжээ. " Өнгөрсөн жил тэтгэврийн зээлийг тэглэсэн, энэ онд өрх бүрт 1 сая төгрөгийн эрхийн бичиг олгох санаачилга гаргасан" гэснээс өөр дурдах зүйл түүнд олдсонгүй. Тэр " Монгол ялна" гэж 4 жилийн өмнө сонгогдсон. Шударга ёс тогтооно, Монгол улс, Монгол хүнийг ялуулна гэсэн амлалтаа биелүүлж чадсангүй. Тиймээс ерөнхийлөгчөөр үдэж буй 4 дэх жилийнхээ шинэ жилийн мэндчилгээндээ дурдах зүйл байсангүй. Үүнээс үзвэл Х.Баттулга дахин ерөнхийлөгчөөр сонгогдоход хүндрэл учрах бололтой. Нэгд, тэр амласан амлалтандаа хүрсэнгүй. Хоёрдугаарт, түүнд нэр дэвших нам олдоход хүнд боллоо. Учир нь АН-аас нэр дэвшихээр зэхэж, нэгэн цагт өөрийг нь Хөдөө аж ахуйн сайд байхад дэргэд нь шадарлан дэд сайдаар ажиллаж байсан Ц.Туваанаас С.Эрдэнэ тэргүүтнүүд тамга тэмдэг, намаа булаан авлаа.

Энэ бүхэн нь Х.Баттулгын ирээдүйг нь тун бүрхэг болгож орхив. Түүнийг ХҮН нам дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Одоо түүнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг тойгдохоос өөр зам үлдсэнгүй бололтой. 

 

Тоймч Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?